Thursday, January 2, 2014

Шинэ оны гал халуун мэндийг...

...та бүхэндээ хүргэе !
Бүгдээрээ шинэ ондоо аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн санасан бүхнээ бүтээж сарвайсан болгоноо авч байхыг чин сэтгэлээсээ хүсье !
Яг энэ доодох зурган дээрх шиг цоглог шаацгаана шүү ок !
Шинэ оноо нижгэр л гаргалаа, бөөнөөрөө нэгнийдээ цуглаж дуулж хуурдаж сайхан хөгжилдөцгөөлөө. Potluck -хийсэн өөрөөр хэлбэл хүн бүхэн өөр өөрийнхөө хоолыг хийж авчирцгаагаад бүгдээрээ хүвааж идэцгээсэн гэсэн үг. Эндхийхэн ер нь баяр болохоороо нилээн түгээмэл хийдэг л дээ. За энэ жил маналзуулаад өгнөө, мастерийн судалгааныхаа ажлыг 75-80% хүртэл нь дуусгана гэсэн томоохон зорилт тавин ажиллах болно, мөн эрүүл мэнд бие бялдартаа анхаарч жингээ хасч төмөр өргөнөө, англи хэлний бичгийн дасгал өдөр болгон хийж бичих чадвараа улам дээшлүүлэх буюу дипломоо бичих бэлтгэл гэсэн үг, сэтгэл нийлчмээр нүдэнд дулаахан сайхан Монгол бүсгүй тааралдвал шууд зоригтойгоор сэтгэлээ илчилнээ. Та нар маань ч гэсэн маналзуулаад өгөөрөй ок !

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!