Monday, July 28, 2014

Орц-1

Нэгэн дурсамж- Орцонд

Өнөөдөр орцонд уулзаад зогсож байгаа хүүхдүүд гэж байхгүй болсондог оо. 80-тай оныхны амьдралын багагүй хэсэг тэр тусмаа олон сайхан дурсамж нь орцонд үлдсэн байх шүү. Охидтой орцонд болзоно (гэрийнхэн нь гаргадаггүй л байсан хэрэг байх даа), гитар дарж дуулна, уйлна, чимээ гаргалаа гэж аашлуулна, ус гаргуулж ууна (хэхэ), Q+F=LOVE нтр гэж ханаар эрээчнэ, жаахан томроод орцонд архи ч ууж үзнэ. Ингээд бодохоор орц гэдэг хүүхэд залуусын хувьд чамгүй том "нийгэмших талбар" байж шүү.

"Гудамжинд залуус үнсэлцэж харагдахгүй юм" гэж гомдоллодог шиг л...