Sunday, November 24, 2013

Сэтгэл хөвсөлзүүлсэн аниа ба Миний хамгаас дуртай кино

      Өнөөдрөөс бие арай гайгүй болж дээрдлээ. Урждар тасарч масраагүй ээ 0.33 whiskey хувааж уучаад л унтаад өгсөн. Харин естой илүү ч үгүй дутуу ч үгүй сайхан таарч байна лээ. Дээр яасан нөгөө Donnie Brasco-g узсэн хүн байна уу? гол дүрд нь хэн тоглож байна? Манай Монголын охид хүүхнүүдийн хайртай шүтээн Жонни Дэф ах тоглож байгаа биздээ кккк.

      За тэгэхээр өнөөдөр хамгийн дуртай киноныхоо талаар бичнээ.  Тэр коммент үлдээсэн байсан анон-доо баярллаа. Хүн амьтан надаа коммэнт үлдээсэн байвал би чинь баярлаад хамрын самсаа шархирдийн шдээ бүрррр. Шууд урам зориг орж нтр залгуулаад шууд дахиад нэг бичлэг шаачмаар санагддагыг нуух юууун.  Үгүй ээ тэгээд миний блог-г хун уншихгүйн бол би блог хөтөлж ямар ацаа хийхийн бэ? тиймдээ биздээ. За за шалчигналгүй кино руугаа ороё.

        Гэхдээ энэ кино чамд (анон-д) таалагдах эсэхийг би сайн мэдэхгүй л байна, яагаад гэхээр удаан expected болж байж сонссон мэдээ заримдаа амтгүй байдаг шүүдээ. Ихэнхи хүмүүсийн нийтлэг үзэх дуртай кинонууд байдаг жишээ нь; Forest Gump, Titanic, Casablanca, Хөхөө гэрлэх дөлхлөө, Буш хүүгийн үлгэр өөр юү юү ч байдын. Би ч гэсэн эдгээр кинонуудад дуртай бас заримыг нь маш олон удаа давтаж үзсэн байх жишээний. 
Буш хүүгийн үлгэр дээр нөгөө шулам амилдаг хэсэг дээр би чинь диваны араар нуугдаж орж үздэг хүүхэд байлаа шүүдээ таминээ, за тэгээд Casablanca, Forest Gump эд нар бол тасарцан кинонууд. Өө тийм, Malena-г дурсахгүй байж яахан болох билээ, энэ бол жинхэнэ өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүрхийг көвсөлзүүлжийсэн кино. Malena гэснээс намайг бага байхад манай байрны 2-р орцны 9-н давхарт нэг мисс эгч амьдардаг байлаа. Нэрийг нь хэлээд яахав. Мануус ахлах ангид байсан үелдээ, өдөр хичээлээ тараад 12 хагасыын үед аниагын орцны гадаа бид нар бөөнөөрөө цуглаж окурк сорцгоодог байв. Аниа яг тэр үед хаанаас ч юм ирээд нэг их гоё машинаас л бууна, мань хүн орцруугаа орохоор бид нар араас нь дагаж ороод 9-н давхар хүртэл аниатай цуг лифтэнд хамт явдаг байвшд. Лифтэн дотор бол тэгээд аниа руу тувт ширтээстэй аниа хальт инчэнгүйрэс хийгээд л инээгээд явна. Одоо бодоход аниа бид нарыг хараад дотроо инээд нь хүрээд л явдаг байсан байхдаа, хөөрхий муу сайн бэлгийн бойжилт нь дуусаагүй хүүхдүүд, хэзээ та нар минь зандангаа тайлж эр хүн болно доо гээд л шоолдог байсан биз. Тэр аниа маань бас л загварын ертөнцөд нэг хэсэг шуугиулж байсан даа, намайг 2-р курст ордог жил харийн бэр болоод яваад өгсөндөө хөөрхий. Тэрнээс хойш загварын ертөнцөд аниагын нэр дуулдхаа байсан (хахахаха загварын ертөнц ч гэх шиг сүртэй юм яриад шаачлаа). За жинхэнэ үндсэн сэдвээсээ хадруучлаа ёстой соорри. Энэ пост-ны гарчигийг хараад та нар намайг порно киноны тухай бичих гэж байна гэж бодсон уу хахахахахаха...

За тэгэхээр миний дуртай кино болвоос MUNICH. 

 За энэ кино бас л бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино. Та нар ер нь урьд нь сонсож байсан уу үгүй юү, 1972 оны Мюнхэн -ны Олимпын үер гарсан халдлага-н талаар?. Тэр үед Палестины хэдэн зэвсэглсэн этгээдүүд тухайн Олимпын хотхоны байрлуу нууцаар нэвтэрч ороод Израйл-н тамирчдыг барьцаалж аваад, Израйлын талд хоргидож байгаа Палестины хоригдлуудыг суллах мөн онгоц гаргаж өгөхийг шаардсан байдаг. Тухайн зэвсэгт этгээдүүд Израйл-н засгийн газартай хэлэлцээр хийхээр оролдсон боловч, тэр үеийн Израйлын ерөнхий сайд байсан Голда Мэйр хатагтай татгалздаг. Жоохон түүх сөхөхөд, би яг киноны талаар биш тэр үед болсон юмыг жоохон ярьж өгье гэж бодлоо:
  Голда Мэйр бол үнэхээр хатуу чанга эмэгтэй байжээ гэж бодогддог юм. Тэрээр тэр үед хэлэхдээ Израйл улс бол алан хядагч нартай хэлэлцээр хийдэггүй гэж хэлсэн байдаг өөрөөр хэлбэл бид та нарын болзлыг биелүүлэхгүй л гэчихэж байгаа юм. 
 Эцэс сүүлд нь нөгөө барьцаалагдсан тамирчид болон алан хядагчид Мюнхэний онгоцны буудал дээр Германы тусгай албад-н зохион байгуулсан отоонд ороонд, нөгөө хүнээ аврах биш харин бүр бүгд алуулдаг, зөвхөн хоёрхон алан хядагч амьд үлдэж чаддаг. Тэр 2-г баривчлаад бодвол бөөн байцаалт нтр болно биздээ, тэгсэн их удалгуй хэсэг алан хядагчид өөр онгоц барьцаалж аваад нөгөө 2-г бас бус хүмүүсийн хамтаар суллахыг шаардаж санасандаа хүрч чаддаг. Ингээд үндсэндээ нөгөө Мюнхэнд баригдсан 2 амь мултарч чаддаг боловч нэг нь сүүлд нь яаж байгаад ч билээ алуулаад нэг нь амьд үлдсэн түүхтэй байдаг. 
 Аа харин энэ кинон дээр бол миний энэ дээр ярьсан болгон зах зухаасаа гарах боловч голчлон энэ "Хар 9-н Сар - Black September" ажиллагааг зохион байгуулсан ард нь байгаа гол толгойлогч нарыг агнаж буйг харуулдаг. Кино бол үндсэндээ маш сонирхолтой гэж хэлж болно. Бас тэр үйл явдлуудыг маш үнэмшилтэйгээр бодитой үзүүлж харуулдаг. Ихэнхи Америк кинон дээр гардаг шиг нэг боевик гар суман дундуур оногдохгүй гүйгээд байдаг шиг юм бол гардаггүй. Тэр хүмүүсийн ажиллагаагаа хийж байхдаа гаргаж буй алдаа, үйл явдлууд энэ тэрийг үнэхээр сайн гаргаж өгсөн санагддаг. Нэг үзэхэд бас харамсахгүй л кино гэж бодож байна. За тэгээд үлдсэнийг нь өөрсдөө киноноосоо харж үзээрэй.

Сонирхуулж хэлэхэд, сүүлд сонсохнээ тэр алан хядагч нарын дунд нэг Япон хүн цохиж явсан юм байна лээ шүү таминээ. Хаана юугаа ч хийж, яаж ч яваад Палестин гаруудтай нийлцэн ч юм бүү мэд. Мөн тэр кинон дээр гарч байгаа зарим бичлэгнүүд бол яг тухайн үеийнх нь бодит бичлэгнүүд юм байна лээ шүү. Найруулагчаар нь Steven Spielberg ажилласан.
 За энэ хүрээд энэ бичлэгийг дуусгая даа, дараа та нар хүсвэл би өөрийнхөө нэг Палестин найзийнхаа тухай яриж өгнөө. Ер нь би өөрийнхөө найзуудын талаар цувралаар хүргэж байя гэж бодоод байгаа.
Munich Trailer

Киног нь бүтнээр нь олж үзмээр байвал google-с хайчаарай. Маш олон сайтууд дээр тавигдсан байгаа.

4 comments:

  1. Би бас улиг болсон л нөгөө Forest Gump, Titanic, The Notebook нтр битгий оруулаасай гэж бодож байсан юм. Харин ч үзээгүй кино оруулж. 72 оны Мюнхэны Олимпын үеэр гарсан халдлагийг сонсож байсан юм байна. Харин энэ киног үзэж байгаагүй юм байна. Үзэх киноны жагсаалт руугаа хийгээд дараа нэг тухтайхан үзнээ.

    ReplyDelete
  2. Аа энэ тvvхийг хальт сонсжээсийн байна. Steven spielberg найруулсан бол сайн кинуу л болсон нь дамжиггуй.

    ReplyDelete
  3. Goyo kino shuu, uzehiig bodooroi. Er ni ene 2 ulsiin hariltsaag sonirhood uzehed ih sonin, manai naiz nulims ni tsiilegneed l yarij ugdug bj bilee

    ReplyDelete
  4. боломж гарвал үзийда гэхдээ би алаан хядаантай кинонд дургүй ээ

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээх!