Wednesday, January 8, 2014

Дараад дараад байхад дагзруугаа шээчих гээд байна...


.....хахахахахахахахаха. 
Сая юм бодож сууж байгаад гэнэт энэ гарчиган дээр байгаа үг санаанд орж ирээд ганцаараа баахан инээлээ. За тэгэхээр энэ дээрх үгийг бол би хэлээгүй юмаа, намайг оюутан байхад манай ангид Сэлэнгэ-с ирсэн нэг оюутан байсан юмлдаа, хэл ам нь гэж гүйцэгдэхгүй, байнга л инээдтэй юм ярьж явдаг нөхөр лдөө.  Оюутан байхдаа, хээрийн дадлагынхаа үеэр мань хоёр, дээр нь бас нэг гартай нийлээд 3-лаа нэг майханд нэг гал болж сар орчим хугацаанд хамтдаа амьдарсан юм.
Манай Сэлэнгэ-н найз, янз янзын юмнуудын мөр толгой холбож байгаад л мангар алиа алиа юмнууд их ярина, нэг удаа мань 2 шээгээд зогсож байтал мань хүн эхнэрээ санаад байна, очиж юу яамаар байна, чөлөө авч явмаар байна, одоо бүр шээж байхдаа нөгөөхөө дараад дараад байхад л дагз руугаа шээчих гээд байдаг болсон байна гэж хэлэхээр нь би бүр татаж унатлаа инээжийж билээ.  Сая гэнэт энэ явдал санаанд ороод бичмээр санагдчихлаа, бусад хүнд нээх их инээдтэй санагдахаар зүйл биш лдээ, гэхдээ одоо яахав өөрийнхөө блогтоо дэмий балай юмаа бичэж л суухаас.  Уул нь оюутан анги, тэр хээрийн дадлага-т явсан тухай бичих гэсэн бүр залхуу хүрчлээ дараа л бичмээр санагдвал гүйцээж бичий. Ойрд ерөөсөө юм бичий гэхээр бичих олигтой юм олдохгүй юм, хааяа нэг жоохон ууж баричихсан халамцуу үед түс хийсэн :)  санаанууд орж ирээд, маргааш нь эрүүл болохоор таг болчих юм. 

За тэр ч яахав жоохон дуу сонсож кино үз:

 Энэ дээдэх Тэнгэр ахын дууны үг мүг бол бас л зэвүүн шаажийна, ямар ч санаа агуулж ийм үгтэй дуу дуулдын бүү мэд. Дуустал нь нэг сонсоод үзэхийг бодоорой.


 бас л аймаар гитарчин, гитарыг уйлуулна гэж энэ хүний гитар дарахыг хэлэх биз. Бусад аянуудыг өөрсдөө сонирхож үзнэ биз.

 За энэ бол их гоёо би ер нь Игор ахыг байнга сонсдог лдоо, энэн дээр хамгийн анх Игор-н тоголсон аян дээр анх энэ аман хуур дараад байгаа хүүхэн өөрийнхөө бичлэгийг давхцуулаад дараа нь тэр доор байгаа бөмбөрчин хамгийн сүүлд нь тэр дээр байгаа гитарчин өөрийнхөө бичлэгийг нэмсэн байх жишээний, бие биенээ сайн танихгүй улсууд онлайн-р  хийсэн бүтээл.

Нөгөө Шарталт, Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Дурлалын гэмт хэрэг, Сингл Ладиэс гэсэн 4-н кино олж үзлээ. Ер нь аль аль нь л рекламан дээрээ гараад байсан шигээ тийм сайхан болоогүй санагдсан гэхдээ гоёоо гоё. Дурлалын гэмт хэрэг эхэндээ живүүн шааж байгаад сүүлдээ жоохон хэт панаал болоод явчих шиг санагдсан, гэхдээ зүгээрэээ манай Монголын кино хөгжиж л яваа гэж боджийно. Эдгээр кинонуудыг үзэхийг хүсвэл (хахаха өөрийнхөө хийсэн киног ярьж байгаа юм шиг л биччихлээ) Youtube  сайн ухаарай , олохгүй бол надаа хэл би линкийг нь явууламц ок !


No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!