Tuesday, October 28, 2014

....... Гэрлэж амжаагүй явна ..


Өнгө мөнгөний хорвоод өөрийгөө бөхлөх гээд
Өглөөний цай өөртөө л бэлдээд ганцаар сууна
Хамгийн сайхан бүсгүйтэй ханилах гэсэндээ биш
Халуун дулаан сэтгэл хайгаад гэрлэж амжаагүй л явна
Гоо байх албагүй ээ ухаалаг байвал болоо гэвч
Голж шилэх зөндөөн л шалтгаан гарах юм
Яг миний төсөөлсөн шиг нэгэн хаа ч алга
Явдал замын дунд нэг ч таарсангүй
Өнөөдөр маргаашаа аргацаах хувцас сонгож байгаа биш
Өнө мөнхийн хорвоод нэгэн насаа хамт үдэх хойно
Замбуу тивийн элгэнд мөнхийн хайрыг бадраах
Заяаны хань чамайг хүлээгээд гэрлэж амжаагүй явна
Аз жаргалын аялгуу сэтгэлийн хязгаарт эгшиглэж
Айсуй ирэх өдрүүдийн аль нэгэнд учрах
Зүрхний наран чи минь гэгээ асган хэзээ мандах юм бэ
Зүг чигээ алдан ирэх замдаа төөрсөн бол
Яруу шүлгийн чимээ гарах зүг дөхөн ирээрэй
Ямар эгэл бус хорвоо болохыг гайхашран алхаарай
Итгэлийн билэг тэмдэг хуримын бэлзэгийг
Их удаан жаргалын эхэнд хуруунд чинь би зүүх болно
Гэргий болон надад эрхэлж, надаар хайрлуулах чамайг хүлээгээд
Гэрлэх бодолгүй л явна даа гэж хэхэ.
Б.О,

Friday, October 24, 2014

Чи юу ч идэж, ууж болно -2 (үргэлжлэл)

Өмнөх бичлэгээрээ нэг их юм мэддэг хун шиг тэгдэг юм ингэдэг юм гэж ирээд л баахан бичиж, за нэгэнт эхэлснийх дуусгая даа. 

3. Сайн унтаж амарч байх. Хүн ер нь тогмтол нэг цагт унтаж босч сурах хэрэгтэй юм шиг байгаан, тэгвэл хүний бие маш сайхан амарч алдсан эрч хүчээ нөхөж авна. 
  
За тэгээд цааш бичээд байвал, адгийн наад зах нь дороосоо даарахгүй байх ёстой нтр гээд зөндөө юм байдаг байх. Зүгээр өөрөө өөртөө саяхнаас баримталж явахаар шийдээд байгаа 3-н зүйлээ л бичлээ. 
 За эцэст нь та нартаа (кккк хэдэн ч хүн уншаад байгаан, нээх олон уншигчтай хүн шиг ш****а) хэрэг болж магадгүй гэж бодоод, өөрийнхөө хийж уух дуртай нэг жимсний  шүүс-г үзүүлий (mixer, smoothie- яг юу гэж нэрлэх ёстойн бүү мэд). 

За тэгэхээр юү юү хэрэгтэй вэ? гэхээр:


Wednesday, October 22, 2014

Чи юу ч идэж, ууж болно -1

...гэхдээ тэрийгээ шатаа. 
За тэгэхээр юу бичихүү гэж удаан бодсоны эцэст ганц удаа ч болтгугай хүнд жоохон хэрэгтэйвтэр юм бичие гэж бодлоо.

Monday, October 20, 2014

Яг юу бичих үү?

Өдөр болгон л блогруугаа нэг юм бичие гээд орох юм, тэгээд бичих гэхээр яг юу бичихээ олохгүй юм. За маргааш л ямарч хамаагүй нэг юм бичихээс.