Wednesday, February 5, 2014

Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаалнаа... Янаг хоёрын явдлыг Монголчууд бид яаж мэдэх билэээ - 2

 За өнөөдөр нилээн нуршуу бас урт бичлэг хийхээр шийдлээ.

  Өмнөх бичлэгээрээ нэг лэкцэн дээр өдөржингөө унтаад байсан аниагын тухай яриад байсан даа !?  Маргааш нь яриж байснаараа  тэр аниагын хажууд нь бол  очиж сууж чадаагүй би өөрөө өглөө нь унтаад  хоцорчихсон л доо гэхдээ бол 1-2 ширээний ард яг аниагийн харалдаа бол сууж чадсан. Тэр өдөр аниа бас л унтдагаараа унтаад л суусан зургийг нь доор орууллаа

 За аниа бол ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтайгаар унтаж эхэлдэг гэжүагаа

 Бага багаар толгой нь гулжийсаар л

За тэгээд эцэс сүүлд нь ингээд нам унаад өгдөг гэж байгааа
 
 Хэсэг хугацааны дараа хүмүүс алга таших чимээнээр ингээд сэрээд өндийгөөд ирдэг гэж байгаа. 
Би өмнөх бичлэгээрээ хэлж байсандаа аниа нэг тийм хуруу нтр онгорхой, мотоциклчид өмсөөд байсаг шиг тийм хар савхин бээлий өмсчихсэн ер нь цаанаа л нэг зэвүүн стилтэй хүн байваа гэж. Энэ short course маань 5-6н хуний илтлэлүүдээс бүрдсэн  2 бүтэн өдрийн сургалт байсан лдаа, бас төлбөр нь шаггүй үнэтэй гэж байгаа. Би энэ аниаг харахаар яагаад ч юм бүр инээд хүрээд ганцаараа баахан мэдрэл хүн шиг инээж суулаа, ядаж байхад яг миний удирдагч багш бас илтгэл тависан юмлдаа би багшийнхаа өөдөөс инээчих гээд болдоггүй бүр инээдээ бариж ядаж л суулаа. Аниа яг хүмүүс илтгэлээ тавиж дуусаад оролцогчид алга таших чимээнээр цочиж сэрнэ тэгэнгүүтээ шууд хүмүүсийг дуурайгаад алга ташдаг гэжүгаа кккк юу сонссон ч гэж алга ташиж байгаан бүү мэд. Хажуу хавирганы хүмүүс бас харчаад баахан шоолж инээгээд л байх шиг байна лээ хоорондоо бас нилээн өндөр үнэтэй унталт хийж байна даа нтр гэсэн юм яриад жиг жуг хийгээд байх шиг байсан. За хүнийг хэлэх яахав би өөрөө бас энэ аниагаас дутахааргүй сайхан унтсан. 

      За энэ дээрх гарчигныхаа учрыг гаргаж хэлж өгөе, тэгэхгүй бол хүмүүс ХХХ сэдэвтэй юм харих гэж байна гэж бодоод баярлаад горидоод суугаад байж магадгүй. Яагаад гэхээр миний бичлэгнүүдээс ХХХ утга бүхий гарчигтай постнуудиг маань хүмүүс их уншдаг юм байна гэсэн дугнэлт 2-3н постны өмнө гаргасан байгаа гэдгийг санаж байгаа байх. За тэгэхээр уучлаарай энд ямарч ХХХ утга агуулгатай юм байхгуй ойлгооо !!!
        Тэгэхээр бидний аав ээжүүд, эмээ өвөө нарын үед нэг Япон тэнгис гээд дуу ид модонд орж байсан юм шиг байгаан. Маны чинь аав бага залуудаа миний насан дээр бас гитар балбадаг мөн нэг нэрд гараагүй хамтлагт Base гитарист байсан гэжуугаа. Нилээн хэдэн жилийн өмнө 10-н жилд байх үед аав надаа гитар заадаг баатар болвоо, эмээ өвөө бясаа 3, нохойтой 4-н танк бас тэгээд энэ Япон тэнгис гээд энэ 3- аянаас эхэлсэн юмдаг. Нилээн хэд хоног бараг 2 сар орчим заалаа, би гэдэг хүн юуч сурдаггүй ээ бүр таг хэхэхэхэ... ганцхан энэ Япон Тэнгис-н эхний хэсгийг сураад бусдыг нь ерөөсөө сураагүй юмдааа. Тэр цагаас хойш аав минь надаа гитар заахаа болисон гэжүаагааа кккккк. Сар гарны өмнө нэт ухаж яваад нэг тийм бүүүр дээр уеийн Япон дуу олсон юмлдаа тэгээд сонсоод байсан чинь нэг л танил ая байнаа, тэгээд хаана сонслоо гээд бодоод бодоод ерөөсөө олдоггүй тэгсэн харин хэд хоногын өмнө манай нэг дээр үеийн хошин шог дээр жүжигчин Туяа энэнтэй төстөй аян дээр Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаалнаа Янаг хоёрын явдлыг Монголчууд бид яаж мэдэх билээ гээд дуулж байхаар  нь энэ нөгөө аавын надаа заагаад байсан Япон Тэнгис гэдэг ая нь юм байна гэж санавшд. Ёоо нэг жоохон юм тайлварлах гэж юун ч сүртэй урт юм биччихэв дээ золиг гэж. 
 
За энэ дээрх видёо бол киноных нь клип юм шиг байгаан
Энэ дууг дуулсан хамтлагийг Pinky and Killers гэдэг юм байна, энэ дуу анх 1969 он гарч байж. 

1996 онд энэ дуугаа дуулчихсан тайзан гарч л байх юм бас л ануухнаараа байна шүү. 


Энд дарвал бүр 2006 онд бүгдээрээ өвгөн эмгэн болчихсон инээд алдаад дуулаад зогсож байх юм.


                                                Би мартаж чадахгүй
                                                Би энэ хүнд л хайртай
                                                                 Тэр цэнхэр цамц өмсчихсөн
                                                                  Тэнгис рүү хараад зогсож байсан
                                                 Харин би хөл нүцгэн
                                                 Хясаан завь хөвүүлэхдээ
                                                                    Ямарч шалтгаангүйгээр би уйлсаан...
                                                  Хайр, тиймээ миний хайр...
                                                 Бла бла бла бла бла бла......... утгыг нь орчуулах гэсэн боловч чадахгүй юм шиг байна. Уул нь нэтээс дууных үгийг олж аваад гоогле ахаар 2-3 хэлний хооронд хөрвүүлж байгаад орчуулах гэж үзсэн боловч зэвсгийн эрдэм дутаад байна өөр чаддаг хүн амьтан байвал энэ дууг нэг орчуулаад өгчөөрөй.

За нэгэнт бичсэнийх нэг мөсөн цагаан сар мар бас бус болсон юмнуудыг нийлүүлээд нэг мөсөн бичээд дуусгачий. Энэ жилийн цагаан сар нижгэр сайхан боллоо, идээ будаа элбэг дэлбэг түрүү жилийг бодвол нилээн олон бууз олж цохилоо. Энэ байдаг үе тэнгийн гаруудтай нийлж нэгнийдээ үүрийн 5 цаг хүртэл ууж идэж суусан. 
Сая хэд хоног манайд, хөрш зэргэлдээ улсаас нэг найз маань ирж хэд хоноод буцсан, маний чинь өрөө ганц хүнд л яг таарсан жижигхэн умгар өрөөлдөө. Нэг танидаг гараасаа эвхдэг ор зээлж аваад андад засаад өгчихсөн гэж байгаа.  Хэд хоног зэрэгцэж хэвтэж байгаад унтах хүртлээ худлаа үнэн юм мар мар хийгээд сайхан л байлаа, өдөр нь гадуур тэнэсэн шигээ. Энд санаа нийлээд яриад суучмаар гар ховор болохоор ч тэр юмуу андыг явснаас хойш, шөнө нойр хүрэхгүй хулжаад ч байх шиг нэг л эвгүй болж  байна лээ шүү, ер нь жоохон гэрээ санах маркийн талруугаа болж байна лээ, 30 дөхөж яваа эр хүн гэрээ саналаа гэж ярих нь одоо зөв ч юмуу буруу ч юмуу бүү мэд.
 Та нар энэ клипүүдийг бүгдийг нь үзвэл эхэн хэсэгт 1-2 минутын орчимд бүгдээрээ нэг зэрэг хөдөлгөөн хийж байгаа, дуу нь өндөрсөж эхэлдэг хэсэг дээр бүгд гараа толгойны урд авч байгаа, энэ хөдөлгөөнөө 69, 96, 06 онуудад дуулахдаа ч гэсэн хийсээр л....  Энэ хүрээд бичлэгээ дуусгая даа. Хэд хоногоос Анхны хайр-нхаа тухай бичнээ ок !
Мартсанаас энэ дууг гитаран дээр тоглоход ямар гоё сонсогддог гэж санана.

4 comments:

  1. хэхэ хөөрхөн бичлэг байна.. сайхан хичээл дээрээ унтаад байдаг нь жаахан тоогүй юм

    ReplyDelete
  2. Duuniih n ug lag huurhun yum bn shdee

    ReplyDelete
    Replies
    1. Би буруу орчуулсан байхөө кккк...

      Delete

Сэтгэгдэл үлдээх!