Monday, January 13, 2014

Түй-Тэр !!! ба ажиглалт (элийрэл)

     Хэд хоногийн өмнө муу Nokia-гаа фэнсэнд нь гаргаад Smart -утас гээч юмыг нь авлаа. Юм хөгжнөө гэж, сайхан болж. За яасан ингээд яричихаар та нар намайг урьд нь ухаантай утас нтр барьж үзэж байгаагүй амьтан гэж боджийно уу? Үгүй л байхгүй юу !!! 2-3 жилийн өмнө Монголд байхад нэг компанид ажилд орсон чинь харин Galaxy s2 гэдэг утас надад цооооо шинэээр нь дугаартай нь авч өгчөөд миний утасны төлбөрийг компаниас төлдөг байсан юм чинь яааахийн таануус !!! Тэгэж яривал би аайий-пад мини-тэй хүн шүү !!! .....
......хэд хоногийн өмнө нэг баян айлын эрх пацаантай тааралдаад баярхаж ярихыг нь ангайж сонссоороооон байгаад ингэж жоохон эдээрээ гайхуулж яридаг өвчин тусчиж уучлаарай.
      За тэр ч яахав, түй-тэр гэж нэг сайхан юм байнаа, энд тэнд хүн амьтны хэрүүл уруул, зураг сэлт уншаад сууж байхад сайхан л эд юм. Би уул нь нилээн хэдэн жилийн өмнөөс Түй-тэр нээж байсын гэхдээ маш идэвхигүйгээр ашигладаг байвшд,  энэ smart-утас гээч юмтай болсноос хойш бүр ихээр донтож эхэлж байна, тэр аппликатион нтр нь их дажгуй авсаархан юм гээч.
       Энд тэндхийн том дарга нарлуу янз янзын юм бичиж дургуйг хургэж үзлээ, гэхдээ манийг нь бол тоож байгаа шинж алга, нохой гуцаж байгаа чинээ ч тоохгүй байна лээ шүү бүр. 
Ааа тийн бас хэд хэдэн мисс эсвэл од гэгддэг хүүхнүүдрүү сээтэн хаясан кээкси кээкси (энэ түй-тэр-с сурсан хэллэг шүү) эсвэл янз үзсэн хорон үгээр утаж үзлээ, чи бол майшүүү дунд хуруу долоовор хуруу 2-н завсраар эрхий хуруу өгий шүү л гэжийнэ. 
Уул нь Пэээсбүүүк гэдэг юманд нь нэг хэсэг донтоод бүр сүүлд хамаг амьдралаа фб -д зориулаад байгаа юм шиг санагдаад ирэхээр нь фб хаягаа устгаж санаа амраад байсыымсан одоо харин буцаад түй-тэр гэдэг юманд нь донтож эхлэх юм шиг байна. Харанхуй бүдүүлэг тэнэг мангар хүнээр нь (түй-тэр дээр нэг гар намайг ингэж шаасийшд) ойрдоо сонин хачин нэг иймэрхүү л байна даа. 

      Өөн тийн ажиглалт гэж гарчиган дээрээ тавичаад юм бичихээ мартчихаж. Жоохон юм бичээдхий. Би ер нь ажигладаг лдаа, бусад блог хөтөлдөг хүмүүс ч гэсэн бас тэгдэг л байлгүй. Юу вэ гэхээр, хэр их хүн хаа хаанаас миний блог руу хандалт хийгээд байна вэ, аль аль бичлэгүүдийг маань хүмүүс их уншиж байна гэх мэтчилэн. Хааяа бас маркетинг мэнэжмэнтийн зорилгоор өөр бусад янз янзын блогуудаар орж  ганц нэг хэрэгт хэрэггүй коммэнт үлдээж, өөртөө уншигч татахыг бас оролддог гэжуагаа. 
   За тэгээд ингээд харсан чинь, нэг сонин юм харагдаж байна, миний дандаа эрөтик утга агуулга бүхий гарчиг өгсөн постуудийг маань хамгийн их хүмүүс уншсан байх юм.
Жишээ нь Сэтгэл хөвсөлзүүлсэн аниа ба...... , Дур тавилт гэсэн энэ хоёр пост-г хамгийн  их хүн уншсан байна, аа зарим постуудыг маань бол нэг ч хүн нээж хараагүй байх жишээний.
Тэгээд би бодлоо лдоо миний блогийг ингэхэд ямар хүмүүс уншаад байна вэ гэж, нэг бол их кино сонирхдог аа эсвэл порно кино голчлон үздэг хүмүүс уншаад байна уу даа гэж хахахахахахаха.
За тэгээд би бас өөрөө яг юуны тухай голчлон бичээд байгаагаа бас ажиглаллаа. Тэгсэн харин нэг л их энглиш-тэй хүн шиг баахан гадаад хэл дээрх кино дуунууд их оруулсан байх юм, аа заримдаа кино судлаач хүн шиг л баахан шаасан байна. Магадгүй би нэг тийм газ нь гараад хоночихсон пиво шиг амттай юмнууд бичээд байдаг байж магадгүй л юм.
   Блогоор минь орж гардаг та нартаа хайртай шүүүүү, дараа гоё юм бичнээ ок !

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!