Tuesday, August 26, 2014

Saturday, August 16, 2014

Халхын сайхан хүүхнүүд хаачаа вэ ?!

Сайн таниагүй хүнд итгэж нарийн ширийн зүйлээ яриад дэмий байдаг гэдгийг мэдсээр атлаа, хулхидуулсааар л ...
... нөгөө Халхын сайхан охид хүүхнүүд нь хаачаа вэ? Эсвэл дийлэнхи ийм янхан, банзал, моож болчихсон юмуу?! арай үгүй байлтай !
Зүгээр л надтай муунууд нь таараад байгаа байх... хаа нэгтээ сайн юмс сайхан зүйлс байж л байгаа...

Monday, August 4, 2014

FM

Нэгэн дурсамж- FM

Одоо цаг шиг интернэтээс хүссэн юмаа үзээд сонсоод татаад авч болдоггүй байсан болоод тэр үү FM радионууд бидний амьдралын нэг хэсэг байлаа. Үнэхээр ч дуу хөгжмийн цангааг жаахан ч гэсэн тайлдаг, дээр нь залууст хандсан гоё гоё радио нэвтрүүлгүүд их явдаг байжээ. Гэрлээ унтрааж орондоо ороод л шөнөжин FM сонсдог байж билээ. 102.5, 107.5 нтр хамгийн дажгүйнүүд нь байсан. Гэхдээ надад бол 107 таалагддаг байсаан. Бас 101.7, 104, 104.5 ч гэсэн дажгүй нэвтрүүлгүүдтэй байсан. 101.7-н сэтгэлийн үг -г шөнө орондоо сонсоод хэвтэж байхад сайхан байдаг байж билээ. FM-рүү шууд нэвтрүүлгийнх нь үер холбогдоно гэдэг бол бас л тэрүүхэндээ хэцүү ажил байлаа шд. FM ч сонсолгүй их уджээ. Одоо юу цацдаг юм бол доо?!