Saturday, January 25, 2014

Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаалнаа... Янаг хоёрын явдлыг Монголчууд бид яаж мэдэх билэээ - 1

Нэг бичлэг хийхүү яаахууу гэж баахан залхуурч бодож байгаад, хийхээр шийдээд бичиж сууна. Ойрдоо их л завгүй байна, ер нь тэгээд эндээшээгээ улам л завгүй болох шинжтэй. Одоо яахав гүрийгээд байж л байхаас.

Tuesday, January 21, 2014

saya neg erguu teneg pizda-tai skype-r hereldej hamag nervee barlaa. Hun uurt ni sain sanaj yawjaahad uuduus olon doloon nobshiin eum yariad hutsaad baidag pizda nar bas baih eumaa.
Hunii saihan setgel ruu us tsatsan lalruud holuur yawah boltugai.

Sunday, January 19, 2014

Хуушуур ба Цагаан сар

Өөрийгөө худлаа магтаж байгаа юм биш, би өөрийгөө ойр зуурын хоолнуудыг аятайхан хийчихдэг гэж боддог юм, аа бас идсэн хүмүүс нь тэгэж ярих юм билээ. Гэхдээ би ерөөсөө бууз, банш, хуушуур чимхэж чаддаггүй юмлдаа. Манай гэрийнхэн бууз эсвэл хуушуур хийхээр би зөвхөн шарах эсвэл жигнүүрт өрөх л ажил хийдэг хүн, аа бүр нэг бол ээж маань бүгдийг хийчихдэг лдээ. Аа тийн цагаан сараар бол тоолж бас гаргах хөлдөөх гэх мэт ажил хийж явснаас ерөөсөө чимхэж байгаагүй юм байна. Тэгээд хэд хоногийн өмнө хуушуур чимхэж сурах гэж бие даан оролдлоо.

Monday, January 13, 2014

Түй-Тэр !!! ба ажиглалт (элийрэл)

     Хэд хоногийн өмнө муу Nokia-гаа фэнсэнд нь гаргаад Smart -утас гээч юмыг нь авлаа. Юм хөгжнөө гэж, сайхан болж. За яасан ингээд яричихаар та нар намайг урьд нь ухаантай утас нтр барьж үзэж байгаагүй амьтан гэж боджийно уу? Үгүй л байхгүй юу !!! 2-3 жилийн өмнө Монголд байхад нэг компанид ажилд орсон чинь харин Galaxy s2 гэдэг утас надад цооооо шинэээр нь дугаартай нь авч өгчөөд миний утасны төлбөрийг компаниас төлдөг байсан юм чинь яааахийн таануус !!! Тэгэж яривал би аайий-пад мини-тэй хүн шүү !!! .....

Wednesday, January 8, 2014

Дараад дараад байхад дагзруугаа шээчих гээд байна...


.....хахахахахахахахаха. 
Сая юм бодож сууж байгаад гэнэт энэ гарчиган дээр байгаа үг санаанд орж ирээд ганцаараа баахан инээлээ. За тэгэхээр энэ дээрх үгийг бол би хэлээгүй юмаа, намайг оюутан байхад манай ангид Сэлэнгэ-с ирсэн нэг оюутан байсан юмлдаа, хэл ам нь гэж гүйцэгдэхгүй, байнга л инээдтэй юм ярьж явдаг нөхөр лдөө.  Оюутан байхдаа, хээрийн дадлагынхаа үеэр мань хоёр, дээр нь бас нэг гартай нийлээд 3-лаа нэг майханд нэг гал болж сар орчим хугацаанд хамтдаа амьдарсан юм.

Thursday, January 2, 2014

Шинэ оны гал халуун мэндийг...

...та бүхэндээ хүргэе !
Бүгдээрээ шинэ ондоо аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн санасан бүхнээ бүтээж сарвайсан болгоноо авч байхыг чин сэтгэлээсээ хүсье !
Яг энэ доодох зурган дээрх шиг цоглог шаацгаана шүү ок !
Шинэ оноо нижгэр л гаргалаа, бөөнөөрөө нэгнийдээ цуглаж дуулж хуурдаж сайхан хөгжилдөцгөөлөө. Potluck -хийсэн өөрөөр хэлбэл хүн бүхэн өөр өөрийнхөө хоолыг хийж авчирцгаагаад бүгдээрээ хүвааж идэцгээсэн гэсэн үг. Эндхийхэн ер нь баяр болохоороо нилээн түгээмэл хийдэг л дээ. За энэ жил маналзуулаад өгнөө, мастерийн судалгааныхаа ажлыг 75-80% хүртэл нь дуусгана гэсэн томоохон зорилт тавин ажиллах болно, мөн эрүүл мэнд бие бялдартаа анхаарч жингээ хасч төмөр өргөнөө, англи хэлний бичгийн дасгал өдөр болгон хийж бичих чадвараа улам дээшлүүлэх буюу дипломоо бичих бэлтгэл гэсэн үг, сэтгэл нийлчмээр нүдэнд дулаахан сайхан Монгол бүсгүй тааралдвал шууд зоригтойгоор сэтгэлээ илчилнээ. Та нар маань ч гэсэн маналзуулаад өгөөрөй ок !