Sunday, January 19, 2014

Хуушуур ба Цагаан сар

Өөрийгөө худлаа магтаж байгаа юм биш, би өөрийгөө ойр зуурын хоолнуудыг аятайхан хийчихдэг гэж боддог юм, аа бас идсэн хүмүүс нь тэгэж ярих юм билээ. Гэхдээ би ерөөсөө бууз, банш, хуушуур чимхэж чаддаггүй юмлдаа. Манай гэрийнхэн бууз эсвэл хуушуур хийхээр би зөвхөн шарах эсвэл жигнүүрт өрөх л ажил хийдэг хүн, аа бүр нэг бол ээж маань бүгдийг хийчихдэг лдээ. Аа тийн цагаан сараар бол тоолж бас гаргах хөлдөөх гэх мэт ажил хийж явснаас ерөөсөө чимхэж байгаагүй юм байна. Тэгээд хэд хоногийн өмнө хуушуур чимхэж сурах гэж бие даан оролдлоо.

За энэ дээрх эхний зураг болвоос татсан махандаа сонгино сармисаа нийлүүлээд холихын өмнөхөн. Та нартаа зөвлөж хэлэхэд, аливаа хоолонд мах л орж байвал тэнд заавал сонгино сармис байх ёстой гэж байгаа. Би хуушуурандаа нэг бүтэн болцуу сармис хоёр том сонгино хийсэн. Хэдий чинээ их байна төдий чинээ амттай байх болно. 
Чимхэлт бол үнэн элгийн юм болсон сүүлдээ учраа олохоо байгаад шууд 2 амыг нь нийлүүлээд л дараад дараад явчихсан энэ нь бараг амар юм билээ. Уул нь youtube нтр-с хүмүүсийн чимхэхийг харж байгаад дуурайгаад аятайхан юм хийхийг оролдсон боловч болсонгүй.
Тос маань сайхан шажигнатал нь халаад ирсэн гэж байгаа.
Тэгээд эцэст нь нэг иймэрхүү шаргал өнгөтөй хуушуурнууд гарж ирж хавьд идээгүй хоолоо идэв. Одоо ч удахгүй цагаан сар боллоо доо, манайхан одоо буузнуудаа хийх, хүнсээ бэлтгэх гээд л бөөн ажил л болцгоож байгаа байхдаа. Цагаан сарын баяр маань нэг талаасаа бага зэргийн хүндрэлтэй ч юм шиг баяр лдаа, гэхдээ тусгаар улс тусгаар үндэстэн байхын нэг жижигхээн илрэл нь өөрийн гэсэн үндэсний баяр наадам юм шүүдээ, тийм болохоор энэ сайхан баяраа ёс жаягыг нь алдагдуулалгүйхэн шиг хүн бүр дор бүрнээ хичээж, төвөгшөөлгүйхэн шиг тэмдэглэх ёстой байх л гэж мунхаг би бодож сууна.
Ирсэн зочдыг байгаа юмаараа сэтгэл гаргаад дайлаад гаргах ч бас сайхан шүүдээ тиймээ таминээ ?!

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!