Wednesday, December 23, 2015

Cluj-Napoca

Би одоогоор нэг их олон орноор явж үзээгүй байна лдаа ( цаашдаа олон орноор явах байхлдаа), гэхдээ зорчиж байсан цөөхөн орнууд дундаас миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн нэг хот байдаг юм. /сэтгэл хөдлөөд чихшиг/
Энэ бол Румын улсын хойд хэсэгт байрлах Cluj-Napoca гэж жижигхэн хот юмлдаа. За тэгэхээр одоо би яахнуу? энэ хотын тухай зургаар баяжуулаад бичих нь байна.
Бор гэдэг Серби улсын хилийн ойролцоох жижиг хотоос автобусанд бүтэн өдөржин нүдүүлсээр орой наран жаргахаас 2 цагийн өмнө очсон гэж байгаа. Румын улс Европын холбоонд багтдаг юм байна, холбоонд нэгдэхийн тулд Европын холвооны улсуудад тавигддаг стандтарын дагуу авто зам, замын тэмдэглэлэгнүүдээ бүгдийг нь засаж сайжруулсан гэх, тийм ч учраас зам нь сайхан юмаа. 

                              Энэ нөгөө алдарт Дунай мөрөн шүүдээ, нилээн хэд хэдэн улсыг дамнан урсдаг үнэхээр сүрлэг том  мөрөн байна лээ. Сербийн нийслэл Белградад Дунай, Сава мөрний бэлчир гэж сайхан газар бас бий. 
 Ерөнхийдөө Дунай мөрний дагуу гэлдэрсээр байгаад Румын улсын хил хүрнэ.

Wednesday, December 16, 2015

Болзоо-3 (төгсгөлийн хэсэг)

..../2015-12-14/ -  за ойлголоо, хоюулаа тэгвэл орой 9-н цаг гээд 3-н давхрын задгай балкон дээр  уулзья. Миний гал тогооны ажил 7:45 гээд тарна, би тараад шууд liquor store орж хэдэн пиво аваад 9-н гэхэд амжаад оччих байх.
 ...
...../Оройны 9:00/

М: 10-н минут хоцорчихлоо уучлаарай (инээвхийлэв).
Би: өө зүгээр шдээ, би чамайг бол бүх насаараа хүлээсэн ч чадышд (маазарсан маягаар хэлэв)
М: Хахахаха.......
......
.....
......
эсэн бусын зөндөө л юм ярьлаа....
......
......
......
/11:30/


М: Юу гээч Швеикээ, би яагаад өнөөдөр далайн эрэг дээр очсоныг чи мэдэх үү?
Би: Мэдэхгүй ээ яагаад.

Sunday, December 13, 2015

Хямдхан болж дээ

5-н шил буюу 1.5 литр пиво уугаад л донхойс хийдэг болж, цагийн сайханд 3 шил архи 2-лаа хувааж уучихаад 4 дөрөв дэхь шилээ дэлгүүрээс аваад байрныхаа урд талын персатканд ууж байгаад цагдаад баригдаад жүүлэхрүүү ачигдангаа алдаад л салдагсан хохохохохохохо.....

Monday, December 7, 2015

Хөгийн хүүхэн: Болзоо -2 (үргэлжлэл)

Болзоо бичлэгийн үргэлжлэлийг уншихыг хүсэж сэтгэгдэл үлдээсэн 2-т аймаар их баярлаж байнөөөө...