Saturday, January 25, 2014

Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаалнаа... Янаг хоёрын явдлыг Монголчууд бид яаж мэдэх билэээ - 1

Нэг бичлэг хийхүү яаахууу гэж баахан залхуурч бодож байгаад, хийхээр шийдээд бичиж сууна. Ойрдоо их л завгүй байна, ер нь тэгээд эндээшээгээ улам л завгүй болох шинжтэй. Одоо яахав гүрийгээд байж л байхаас.
Энэ жил нэг хичээл бүр зорин зорин байж авсан чинь үнэн гайтай хичээл авчлаа сда юмаа нээрээ. Уул нь их сонирхолтой хичээл л дээ яг миний чиглэлийн, даанч багш нь гэж нэг юм уул овоо шиг их  юм даалгаварт өгчихийн, тэр өгсөн юмыг нь би бол Монголоороо уншаад уншаад халит ойлгохоор юмнууд, тэгээд долоо хоног уншиж уншиж халит ойлгонгоо алдаж байтал дараагийн хичээл нь орох болчино, яджаахад ангидаа би ганцаараа хазгай хэлтэн нь гэж байгаа,  нусаа хацартаан биш дагзандааан нааж байна.... хичээл болгон дээрээ презентац тавих ёстой... 2 илтгэл тавилаа..2-лан дээр нь ангидаа хамгийн мяа нь шаалаа бүр дэндүү мяа шаалаа.... Дараагийнхийг нь хичээж байгаад гоё шаахаас...

 Өнөөдөр бүтэн өдөржин нэг сургалтанд суулаа, суулаа ч гэждээ зүүрмэглэж суулааа кккк...
зүүрмэглэж суухаас ч өөр арга байсангүй, дэндүү гүн гүнзгий юмнууд яриад байхаар чинь мань нь юугаа ойлгохов. 2 цаг болоод 20-н минут завсарлагаатай, завсарлагаа болгоноор нь  гарж тамхи баагуулдаг ажилтай, тэгэхдээ яаж зүгээр байхав нэг шувуухайтай печень хувааж идээстэй.

Энэ шувуу хүний хэлээр яридаг бол бас л их л юм ярих байсан байхдаа. 

         Өнөөдөр миний урд талын урд талын ширээн дээр нэг аниа бүр бүтэн өдөржингөө унтлаа шд, уул нь мань шигээ сургалтанд л сууж байгаа санаатай юмлдаа, би зурагыг нь авах гэж байснаа таг мартчихаж. Аниа шиг унтмаар л байлаа даанч  хүн амьтнаас ичээд чадсангүй, аниа бол бүр үнэн тухтай унтаж байгаамаа нээрээ,  өдөржингөө аниаг харж ганцаараа балай юм шиг баахан л инээж суулаа. Аниа бас их тамхичин юмөө зайлуул, мань шигээ л баагууулахын, завсарлагаа болгоноор зэрэгцэж суугаад л баахан татлаа.  Тэгээд буцаж сургалтандаа орж суугаад нэг харахад аниа бас дахиад л унтаж суухын бүр үнэн инээдтэй ккк....Та нар хажуунаас нь харвал бүр татаат уначина. Тэгээд аниаг жоохон ажиглаж суулаа. 
          Залуудаа бас л бужигнуулж явсан боловуу гэмээр нэг тийм янзын, хүний сонирхол татсан өвөрмц гэхиймүүдаа бас  залуудаа нилээн царайлаг хүүхэн явсан болвуу гэмээр толиотой аниа байсан. Ус нь шав шар өнгөтөй,  эрэгтэй хүнийх шиг тийм богинхон засалттай, нэг тийм этгээд хээ угалз болсон хар юбка өмсчихсөн, хоёр гарандаа тайрмал хар савхин бээлий углачихсан, цаанааа л нэг зэвүүн стилтэй аниа байваа гэж. Энэ сургалт маргааш бас үргэжлэнэ, эртхэн очоод тоочиглож байгаад аниагын хажууд гялс очоод суучнөө яадын цус, өдөржингөө зүүрмэглэж суухаар ядаж аниаг харж баясаж сууя даа энчэн одоо тиймээ, болж өгүүл худлаа үнэн гангар гунгар хийгээстэй аайин.

за залхуу хүрээд байна унтлаа маргааш  үргэлжлүүлж бичнээ. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!