Sunday, December 29, 2013

Миний найз M.Z (хувтцас угаах зуур)

....ганц бичлэг хийчдиймүү гэж бодлоо. Миний 2 таньдаг ах ойрноос блог хөтөлж эхэлцгээсэн юм байх, сая орж сонирхлоо. Нуль улс төр, эдийн засаг, эх орны хөгжил бла бла бла...
      За тэр ч яахав хүн лаагаа иднүү луувангаа иднэ үү маньд падлий байх биш гэрүүдээр нь хааяа даа ороод худлаа үнэн буу халж хоолыг нь буудаад явж байвал болоо. Би дээр хэлж байсныхаа дагуу өөрийнхөө нэг Палестин найзынхаа тухай халит яримаар санагдчихлаа, одоо нутаг буцчихсан байгаа лдаа. Мань хүн энд пост-докторын судалгааны ажлаар ирчихсэн байхад нь бид 2 оюутны дотуур байрандаа танилцаж байв. Бид 2 их сайн найзууд лдаа, мань хүн урьд нь Америк-т нилээн хэдэн жил докторт сурчихсан хэл усны хувьд маш сайн, бас өөрийнхөө мэргэжлээр нутагтаа их сургуульд профессор хүн. Бид 2 -н мэргэжил бол хоорондоо шал өөр бүр тэс ондоо боловч, мань хүн надад маш их тусалдаг байв. Надаас насны хувьд нилээн ах 40 гарч яваа эр лдээ, гэхдээ яахав найзалж л чадвал насны ялгаа үгүй гэдэг байхаа, тэгээд ч эрчүүд бид чинь хээгүй шүү дээ. Хөөе найзлах нтр гэхээр буруугаар ойлгочив, би бол шулуунаас шулуун, эсрэг хүйстэнээ сонирхдог хүн шүү, зүгээр сайхан эрчүүдийн нөхөрлөлийг хэлж байна ойлгоо ! 
                                                Би ямар том толгойтой гарчаа вэ, хахахахаха
    Яагаад энэ хүний тухай яримаар санагдсан гэхээр, би дээр та нарт Мюнхэн гээд киноны тухай яриж байсан даа... мань хүн Палестин-с ирсэн бас би тэрнээс энэ киноны тухай мөн яг юу болсон гэх мэтчилэн сонирхож янз бүрийн зүйлс их асуудаг байсан юмлдаа. Би ядуу орноос ирсэн мань хүн бас ядуу дээр нь маш их асуудалтай газраас ирсэн болохоор ч тэр юмуу бид 2-н яриа үзэл бодол нийлээд байх шиг санагддаг юм. Бас хүн нийлж их муулнаа, олон эрчүүд нийлээд суухаараа хүүхнүүдээс долоон дор хов жив ярьдаг гэдэг үнэн байхоо. 
     Мань хүнээс би, Палестин Израйлын талаар их сонирхож асуунөө, тэр болгонд л мань хүн өөрийнхөө үзэж туулсан юмаа, бодит байдлын талаар нүдэнд нь нулимс цийлэгнэж ирээд л надаа ярьж өгдийн. Бид 2 нийлж их гадуур дэмий тэнэнэ, нутаг буцах болоход нь бид хоёр энэ хотын хамаг л том бас хямдхан гэсэн дэлгүүрүүдээр явж гэрийнхэнд нь бэлэг сэлт цуглуулсан байх. Мань хүн надаас ах болохоор ч тэр юмуу надаа бас их зааварланаа, энэ ингэдэг тэр тэгдэг гэж ирээд л надаа чинь багшилж өгнө шүүдээ бас мэдэмхий гэж жигтэйхэн, хорвоогын бүх юмыг мэддэг хүн шиг л тууна. Ёстой нөгөө энэ хорвоогийн чухам үнэнийг 2 чавхдасаар хүүрнэн өгүүлнэ гэдэг шиг яриж өгнө. Тэр нь надаа их хөгжилтөй санагддаг юм, юм ярихаар нь би ок ок гээд л сонсоно шүүдээ. Мань хүн надаа найз охин олж өгөх гэж их үзнээ. Манай дотуур байрны хэдэн хүүхнүүдийн хэн нь сингл хэн нь манийг нь тоочих бол гээд л судлаад л  яриад л явна зайлуул хэ хэ хэ... бас албаар ийшээ тийшээ явахдаа ганц нэг бүсгүйг надад хэлэхгүйгээр дуудчихна гэж байгаа, тэрийгээ дагуулаад л 3-лаа явж байхад нууцаар нөгөө хүүхэнрүүгээ надруу харж заагаад л нүдээ ирмээд л инээгээд явдаг байж билээ хэ хэ хэ. Нэг өдөр би тэрнээс асуулааа: 
Би: М чи яагаад надаа ингээд найз охин олж өгөх гээд байдаг юм вэ? 
М : За Швэйк ээ чи сонсчий! Эр хүнд гадаад хэлийг сурах 2-хон л шилдэг арга байдаг юм, 1-рт уйгагүи хичээл зүтгэл 2-рт унаган хэлтэй найз охинтой болох. Энэ хоёр хоёулаа чамд байгаа цагт чиний хэл автоматаар л сайжрана гэсэн үг, тийм болохоор л чамд найз охин олж өгч чиний хэл усыг сайжруулах гээд байна ойлгожийно уу ! 
Гэсэн хариулт өгсиймдаа, би ч татаж унатлаа инээжийж билээ. Унаган хэлтэй хүүхэн олдохгүй бол хэл ус сайтай хужаа со хүүхнүүд хүртэл дагуулаад ирнэ, янзын эр шүү нээрээ. Мань хүний хэл бол төгс л гэсэн үг, анх 80-д оны сүүлээр нутагт нь ирсэн нэг буяны байгууллагын ажилтан Айриш бүсгүйтэй үерхэж байхдаа хэл сурсан гэж яридын тэрийгээ л мань дээрээ хэрэгжүүлчих гээд л үзэж тарна, өөрт нь ч гэсэн зугаатай байсан биз ккк.  Мань 2 уйдахаараа автобусанд сууж аваад л энэ хотын өнцөг булан бүрээр тэнэнэ, энэ хотын хаанаас нь хамгийн хямдхан хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунар авахуу гэж асууүвал мань хүн бол бараг бүгдийг нь нэртэй устай үнэтэй нь хэлнэ дээ кккк.

 За жоохон гол сэдэвээсээ далийчий уучлаарай (харьд байгаа зарим нэг Монголчуудда)...

 ....М бол маш их эх оронч үзэлтэй хүн шиг санагддаг. М-д маш олон удаа гадаадад цагаачлах боломж олдож байсан боловч тэр аль ч боломжыг ашиглаагүй байдаг юм. Та нар боддоо эх оронд нь худалч хүнд өдөр болгон л энд тэнд зэвсэгт мөргөлдөөн,  хил газрын маргаан нтр гээд болж бүтэхгүй зүйлс болсоор л байхад, би хэзээ ч өөр оронд цагаачлахгүй гэж ярина (би яг энэ хэсгийг албаар бичий гэж бодсон юм). Тэгэхэд манай Монголчууд яадаг билээ??? нэг л их эх орноо муулсан хүмүүс. Би энд маш олон хүмүүстэй тааралдаж байсан лдаа, юу вэ гэхээр уулзаад ярихаар нэг л их Монголоо муулсан юмнууд энд ёстой амьдрал сайхан байна би дахиж Монголруугаа буцахгүй эндхийн иргэнэшил аваад эндээ үлдэнэ ч гэх шиг, манай агаар гэж аймаар, ядуугын туйл, хүмүүс нь соёлгүй тэнэг мангар, авилгал хээл хахууль, улс төр, засгийн эрх барьж байгаа малнууд, АН-МАН-МАХН намууд, юмны үнэ, цалин пүнлүү муу, амьдрах орчин муу, хүүхнүүд нь янхан, эрчүүд нь архичин агсан согтуу тавьдаг, авгайгаа зоддог бла бла бла бла бла бла..... түмэн буман зовлон, асуудалууд, Монголд үлдэхгүй байх шалтгаанууд хэлнэ.
Тэгээд сүүлд нь зарим нь - байдал гайгүй болохоор нь буцнаа гэж шаана. 
         Би ийм юм ярьсан ялангуяа залуу хүмүүстэй тааралдхаараа шууд л нүүрээ буруулдаг бас надад дахиж уулзаж ашиг сонирхлын шалтгаан байхгүй л бол дахиж харьцдаг ч үгүй.. 
      Тиймэээээ үнэн Монголд минь өчнөөн түм бүман асуудлууд бий ! Тэглээ гээд энэ эх орноосоо нүүр буруулах шалтгаан мөнүү? Ялангуяа залуучуудаа? Үнэхээр өдөр болгон бөмбөг дэлбэрээд, гадны бодит аюул нүүрлэчихсэн орон биш шүүдээ тийм биздээ? энэ улсыг аштайхан авч үлдэхийг тулд бас аштайхан болгохын тулд залуус бид хүчээ өгөх ёстой байх.  Өнөөдөр Монголыг диваажин болгох гэж хамтдаа алхаж чадахгүй бол тэр гадныхаа иргэншилийг аваад тэр чигтээ зайлах хэрэгтэй, хэрвэээ Монгол диваажин болж чадвал, тэр цагт хэзээ ч битгий эргэж ирээрэй гэж хэлмээр санагддагын. 
       Хамаагүй ээ манайхаан сур, ажилла, хараар ч хамаагүй ажилла, боловсор, мөнгө хий, нэгийгээ тат, аа харин эх орноо битгий муул бас хангалттай болсон гэж бодсон үедээ Монгол руугаа буц, тэндээ очоод учиргүй гийгүүлдэггүй юмаа гэхэд ядаж соёлтой ухамсартай иргэн нь болоод бусаддаа үлгэр дууриал болоод чаддаг ажлаа хийгээд яв, ядаж л !

        Дээрхийн дээрхтэй адилхан түмэн асуудлуудын адилаар миний найз М-д нутгаасаа дүрвэх боломж шалтгаан зөндөө л байсан гэхдээ тэр хэзээ тэгээгүй бас хэзээ ч тэгэхгүй гэж ярьна. Түүний судалгааны ажлын гол сэдэв чиглэл нь дайны улмаас ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эсвэл, дайны уршгаас сургуулиасаа олон жил завсардсан хүүхдүүдэд боловрол эзэмшүүлэх, энэ чиглэлээрээ нилээн их юм хийж яваа хүн. Та нар Газ-н зурвас гэж сонссон л байх, гоогл- ашигладаг бол Gaza Strip -гээд хайгаад хараарай ердөө л 360км*2 газар шүүдээ, хааш хаашаагаа 60км л газар гэсэн үг...  уртаашаа 22-н товчооноос орбит толгойд орчим л хүрэх газар шүүдээ, худалч хүнд- иймхэн газрын төлөө (би зөвхөн газ-г хэллээ дээшээ өөр газрууд бий) тэнд өдөр болгон шахуу  Палестин Израйл 2-н хооронд мөргөлдөөн болж байна. Мань хүн тийм л газар төрж өссөн гэхдээ тэр хэзээ эх орноосоо дүрвэхгүй гэж ярьна (одоо бол Jerusalem-д ажиллаж амьдардаг).

        М, надаас Монголын тухай их асуунаа, би тэр болгонд нь нэмж хачирлаад өөрийнхөө чадах хэмжээнд хэдэн үгээ нийлүүлээд баахан л юм яриж өгнө. Мань хүн намайг томорохоор миний урилгаар Монголд ирж, морь тэмээ унаж, хорхог идэцгээдэг баатрууд болно гэж тохирцгоосон хахахахаха.  Мартсанаас одоогоос сар хагасын өмнө юмуудаа мань хэнээс нэг е-майл ирсэн юм байна, би бүр хариу бичих гэж байгаад таг мартчихсанаа одоо л саналаа энэ постыг дуусгаад нэг захиа бичихээс. За за энэ хүний талаар бичээд байвал зөндөө л юм бичих байх дараа бичмээр санагдвал өшөө бичнээ. "Эр хүний замын хүзүү урт" гэж нэг үг бий, нэг өдөр тааралдахыг ерөөгээд энэ бичлэгийг дуусгаяаа даа. 

      Мань хүний надтай танилцуулж байсан хүүхнүүдээс аль нь ч намайг тоогоогүүй бөлгөөөө ккккккккк. 

You can count on me like one, two, three
I'll be there
And I know when I need it
I can count on you like four, three, two
You'll be there
Cause that's what friends are supposed to do !!!
Oh yeah








No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!