Wednesday, November 16, 2016

Буцаад биеийн тамирын дасгалыг хийж эхлэхээс...

Одоогоос яг жилийн  өмнө доорх бичлэгийг оруулж байжээ. Яг энэ хэмнэлээр энэ жилийн 5-н сар хүртэл буюу Монгол явах хүртлээ ажилласан юм байна. Монголоос буцаж ирээд энэ хэмнэлээрээ хийх боломж үнэхээр олдсонгүй... Гэхдээ алдаг оног хийсээр л... гэвч яагаад ч юм  жин нэмэгдсээр л ....
Нээрээ яг иймэрхүү хүнд кардио ( хүнд ч гэх шиг... наддаа л хүнд юмдаа)  хийгээд сурчихаар энийгээ хийхгүй бол зүрх үгүйлээд байдаг юм байна лээ. Ямар сайндаа Монголд байхдаа өглөө болгон босч байрныхаа  9-н давхар луу 5-н удааа дээш доош гарч иймэрхүү дасгал хийвшд. Гэхдээ яагаад ч надад нэмэргүй....   
Энэ доорх бичлэгийг сайн харвал би дандаа царайгаа нууж байгаа биз?  бас бүдүүн гэдсээ татаад татаад нэмэргүй харагдаж байгаа байх л даа...  Гэхдэээ энэ чинь хүнд муугаа харуулахгүй гэсэн төрөлхи инстинкт юм шүү дээ  !?
 Царайлаг сайхан туранхай буюу охид бүсгүйдчүүдийн дийлэнхийнх нь хүсдэг шиг залуу байсан бол царайгаа харуулаад л бичийшд...

За сайхан амраарай дараа тухтай бичий :-p

Friday, November 11, 2016

Болгарын София хот (тоглолт хүлээх зуураа ганц бичлэг хийхээс)

Өнөө шөнө Нарантунгалаг даагаа нэхэж Оросын Сергеи Гафуровтой тоглох юм байна. Тоглолт эхлэхэд үндсэндээ 2 цаг дутуу байна иймээс ганц пост шурт хийлгий гэж шийдлээ. Өнгөрсөн жил манай хүн нилээн хамрасалтайгаар ялагдсан, харамсалтай ч юу байхав дээ маш ширүүн тулаан болсны эцэст боолтонд орж ялагдсан лдаа. Гафурав бол маш ширүүн өрсөлдөгч бас дээр нь насаар ч манай хүнээс нилээн залуу лдаа, мөн барилдаанд буюу өчих мэхэндээ тун гарамгай гэж байгаа. Манай Нарантунгааг нилээн хэдэн удаа хүнд өчих мэхэнд оруулсан боловч манай хүн шийр зааж мултарсааар эцсийн мөчд яалтачгүй юм болсон. Өнөөдөр чи минь заавал ялна шүү !!!.
Нарантунгаа гэснээс миний хэд хэдэн найз нар Нарантунгалагын гарын шавь болохоор секц дугуйланд нь явдаг байвшд зарим нь Сонсогчийн Алдар гэсэн том тэмцээнүүдэд 10-н жилийн насан хүрээгүй хүүхэд байхдаа ороод эхний тойрогтоо өрсөлдөгч нтрээ ялж явсан түүхтэй. Гэхдээ бүгд тулааныхаа урлагийг орхисон (оооё ямар сүртэй хэлчвээ :-p) )

За тэр яахав буруу тийшээ хадуураад чаахаасаа өмнө гарчигныхаа сэдэв рүү орьё.