Thursday, December 1, 2016

Ууцан

Өнөөдөр ууцөөөн унтлаа...уучларай, дараа гоё юм ярьж өгий гэшш...

Wednesday, November 16, 2016

Буцаад биеийн тамирын дасгалыг хийж эхлэхээс...

Одоогоос яг жилийн  өмнө доорх бичлэгийг оруулж байжээ. Яг энэ хэмнэлээр энэ жилийн 5-н сар хүртэл буюу Монгол явах хүртлээ ажилласан юм байна. Монголоос буцаж ирээд энэ хэмнэлээрээ хийх боломж үнэхээр олдсонгүй... Гэхдээ алдаг оног хийсээр л... гэвч яагаад ч юм  жин нэмэгдсээр л ....
Нээрээ яг иймэрхүү хүнд кардио ( хүнд ч гэх шиг... наддаа л хүнд юмдаа)  хийгээд сурчихаар энийгээ хийхгүй бол зүрх үгүйлээд байдаг юм байна лээ. Ямар сайндаа Монголд байхдаа өглөө болгон босч байрныхаа  9-н давхар луу 5-н удааа дээш доош гарч иймэрхүү дасгал хийвшд. Гэхдээ яагаад ч надад нэмэргүй....   
Энэ доорх бичлэгийг сайн харвал би дандаа царайгаа нууж байгаа биз?  бас бүдүүн гэдсээ татаад татаад нэмэргүй харагдаж байгаа байх л даа...  Гэхдэээ энэ чинь хүнд муугаа харуулахгүй гэсэн төрөлхи инстинкт юм шүү дээ  !?
 Царайлаг сайхан туранхай буюу охид бүсгүйдчүүдийн дийлэнхийнх нь хүсдэг шиг залуу байсан бол царайгаа харуулаад л бичийшд...

За сайхан амраарай дараа тухтай бичий :-p

Friday, November 11, 2016

Болгарын София хот (тоглолт хүлээх зуураа ганц бичлэг хийхээс)

Өнөө шөнө Нарантунгалаг даагаа нэхэж Оросын Сергеи Гафуровтой тоглох юм байна. Тоглолт эхлэхэд үндсэндээ 2 цаг дутуу байна иймээс ганц пост шурт хийлгий гэж шийдлээ. Өнгөрсөн жил манай хүн нилээн хамрасалтайгаар ялагдсан, харамсалтай ч юу байхав дээ маш ширүүн тулаан болсны эцэст боолтонд орж ялагдсан лдаа. Гафурав бол маш ширүүн өрсөлдөгч бас дээр нь насаар ч манай хүнээс нилээн залуу лдаа, мөн барилдаанд буюу өчих мэхэндээ тун гарамгай гэж байгаа. Манай Нарантунгааг нилээн хэдэн удаа хүнд өчих мэхэнд оруулсан боловч манай хүн шийр зааж мултарсааар эцсийн мөчд яалтачгүй юм болсон. Өнөөдөр чи минь заавал ялна шүү !!!.
Нарантунгаа гэснээс миний хэд хэдэн найз нар Нарантунгалагын гарын шавь болохоор секц дугуйланд нь явдаг байвшд зарим нь Сонсогчийн Алдар гэсэн том тэмцээнүүдэд 10-н жилийн насан хүрээгүй хүүхэд байхдаа ороод эхний тойрогтоо өрсөлдөгч нтрээ ялж явсан түүхтэй. Гэхдээ бүгд тулааныхаа урлагийг орхисон (оооё ямар сүртэй хэлчвээ :-p) )

За тэр яахав буруу тийшээ хадуураад чаахаасаа өмнө гарчигныхаа сэдэв рүү орьё.

Tuesday, October 4, 2016

Тийм нэг дурсамж



Анх би чамайг тэнгисийн эрэг дээр
Анхны харцаар ширтэж билээ
Алдар хэн бэ ?
Маюу гэлээ ...
Хаанаас ирсэн бэ гэлээ...
Япон улсаас гэлээ... 

........ Ийм нэгэн учрал тэгээд тийм нэгэн дурсамж үлдээлээ
         Тийм нэгэн дурсамж тэгээд ийм нэгэн аялгуу үлдээлээ...

Дү дү дү  дүдүдүдүдү дүүүүү
дү дү дүүдүдү дүүүүү 

Анх би чамайг !

Tuesday, May 31, 2016

Монголд зорчсон тэмдэглэл минуу

Би дээр хальтхан Монгол явах гэж байгаа гэж хэлж байсан даа!? Аа тэгвэл явчихаад ирсэн гэж байгаа. Бас та нараас хоншоортойн бол уулзаад кино үзэж эсвэл хамт пиводох үү гэж асуусандаа? Аа тэгвэл та нарт хоншоортой гар нэг ч байгаагүй.
За тэр яахав, Монголоор явсан миний сонин хачинг сонсоё гэвэл эхнээсээ нэг нэг сээгий үлдээгээ *аачаарай. Яахав ядаж 3-н сээгий ирчүүл өнгөтөөр ярьж өгий.

Wednesday, April 13, 2016

Алсын удирдлага

Энийг олоод үзчихээрэй. Бас нэгийг бодогдуулсан л кино болж. Доор трайлерийг орууллаа.

Аа харин энэ дор хүмүүсийн хэлсэн сэтгэгдэлүүдийг орууллаа.

Хаанаас үзэх вэ гэж үү?  www.kino99.com ороод Монгол киноны цэсрүү орж үзвэл байгаа.

Friday, March 25, 2016

Coming soon....

Сарын дараа эх орондоо.... энэ хэдэн пацаануудаас гадна бас нилээн хэдэн пацаануудтай :)



Monday, March 7, 2016

Кино ший

6-н өөр хүнээс Ко авч байж бичнэ гэвэл ёстой нөгөө хөл бөмбөгийн Балжаа ахын хэлдэг шиг чоно турж үхсэн газар цөлсөн бөмбөг гэдэг шиг юм болохын юм шиг байна. Угаасаа 3-4н хөн уншигчтай блогоос 6-н өөр хүнээс 6-н  өөр Ко нэхнэ гэдэг угаасаа хэзээ ч бүтэшгүй санаа бөгөөд миний тэнэгийнх. За тэр олон долоон юм шалчигнах яахав. Сүүлд үзсэн 2 киноныхоо тухай худлаа үнэн хулхины бичлэг чааяа гэж бодлоо.

  Нөгөө хит болоод байгаа (яг болсон ч юмуу үгүй ч юмуу!?) Revenant, Hateful 8 гээд 2-г кино олж үзлээ.

Revenant.

Базарваань, энэ Лёо ах яасан ч амь бөхтөйн, хаднаас морьтойгоо нэг унахын, өвлийн хүйтэнд голын хүйтэн усанд ч нэг урсахын, баавгайд бариулангаа ч алдахын, чонотой зэрэгцээд шахуу хоол идэхийн, индиан ах нарт алуулангаа алдаад элдэгдэж хөөгдөхийн....
Үхэшгүй мөнхийн Каше (зөв биччих вүү буруу биччихэв үү?) гэдэг шиг л шааж байна лээ.
Надад бол нэг их тийм сүртэй таалагдсангүй ээ хө. Оскар авах ёстой ч байсымуу гүүмүү!?

Monday, January 18, 2016

30-н насны тухай

6- н өөр хүнээс сэтгэгдэл авчуул 30-н насны тухай бодсон бодролоо бичий хахахахаха... Ер нь ч тэгээд  6-нхан сээгий авч чадахгүй бол блогоо бичих  хэрэг алга, хаасан нь дээр биз.