Wednesday, December 23, 2015

Cluj-Napoca

Би одоогоор нэг их олон орноор явж үзээгүй байна лдаа ( цаашдаа олон орноор явах байхлдаа), гэхдээ зорчиж байсан цөөхөн орнууд дундаас миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн нэг хот байдаг юм. /сэтгэл хөдлөөд чихшиг/
Энэ бол Румын улсын хойд хэсэгт байрлах Cluj-Napoca гэж жижигхэн хот юмлдаа. За тэгэхээр одоо би яахнуу? энэ хотын тухай зургаар баяжуулаад бичих нь байна.
Бор гэдэг Серби улсын хилийн ойролцоох жижиг хотоос автобусанд бүтэн өдөржин нүдүүлсээр орой наран жаргахаас 2 цагийн өмнө очсон гэж байгаа. Румын улс Европын холбоонд багтдаг юм байна, холбоонд нэгдэхийн тулд Европын холвооны улсуудад тавигддаг стандтарын дагуу авто зам, замын тэмдэглэлэгнүүдээ бүгдийг нь засаж сайжруулсан гэх, тийм ч учраас зам нь сайхан юмаа. 

                              Энэ нөгөө алдарт Дунай мөрөн шүүдээ, нилээн хэд хэдэн улсыг дамнан урсдаг үнэхээр сүрлэг том  мөрөн байна лээ. Сербийн нийслэл Белградад Дунай, Сава мөрний бэлчир гэж сайхан газар бас бий. 
 Ерөнхийдөө Дунай мөрний дагуу гэлдэрсээр байгаад Румын улсын хил хүрнэ.

Wednesday, December 16, 2015

Болзоо-3 (төгсгөлийн хэсэг)

..../2015-12-14/ -  за ойлголоо, хоюулаа тэгвэл орой 9-н цаг гээд 3-н давхрын задгай балкон дээр  уулзья. Миний гал тогооны ажил 7:45 гээд тарна, би тараад шууд liquor store орж хэдэн пиво аваад 9-н гэхэд амжаад оччих байх.
 ...
...../Оройны 9:00/

М: 10-н минут хоцорчихлоо уучлаарай (инээвхийлэв).
Би: өө зүгээр шдээ, би чамайг бол бүх насаараа хүлээсэн ч чадышд (маазарсан маягаар хэлэв)
М: Хахахаха.......
......
.....
......
эсэн бусын зөндөө л юм ярьлаа....
......
......
......
/11:30/


М: Юу гээч Швеикээ, би яагаад өнөөдөр далайн эрэг дээр очсоныг чи мэдэх үү?
Би: Мэдэхгүй ээ яагаад.

Sunday, December 13, 2015

Хямдхан болж дээ

5-н шил буюу 1.5 литр пиво уугаад л донхойс хийдэг болж, цагийн сайханд 3 шил архи 2-лаа хувааж уучихаад 4 дөрөв дэхь шилээ дэлгүүрээс аваад байрныхаа урд талын персатканд ууж байгаад цагдаад баригдаад жүүлэхрүүү ачигдангаа алдаад л салдагсан хохохохохохохо.....

Monday, December 7, 2015

Хөгийн хүүхэн: Болзоо -2 (үргэлжлэл)

Болзоо бичлэгийн үргэлжлэлийг уншихыг хүсэж сэтгэгдэл үлдээсэн 2-т аймаар их баярлаж байнөөөө...

Wednesday, November 11, 2015

No pain, No gain



Би өмнөх бичлэгэн дээр 5-н коммент авчуул үргэлжлэлийг нь бичих хэвээрээ л байгаа шүү :)

Tuesday, November 10, 2015

Болзоо

Ойрдоо олигтой юм хум бичээгүй болохоор гар хуруу сайн эвлэж өгөхгүй байна. Гэхдээ яахав нэг бүтэлгүй болзооныхоо тухай хулхины пост хийхээс. За тэр яахав, гол ажил руугаа орье.
Иб нь нэг жимбэгэр япон хүүхэнд дурлаадаа.  Одоогоос хэдэн сарын өмнө юмуу даа, манай байранд амьдардаг нэг сүпер явдалтай Со хүүхэн байдаг юм лдаа, надтай нийлж их архиддаг болохоороо ч юмуу бид хоёр их найзууд. Мань хүн нэг өдөр хоолны заалны (ядаж байхад мангар том заал) нэг булангаас нэг охин дагуулчихсан л миний нэрийг муухай чангаар дуудаад л надруу ирж яв нь шүү. Иб нь гал тогоондоо парт тайм хийдэг юм лдаа тэр өдөр ажиллаж таарсийн, тэгээд яахав хувцас хунар царай зүс гэж хүн хараад зугтмаар амьтан ажлын байран дээрээ бохир аяганууд ялгаад зогсож таардын. Дурак чинь бас одоо яах гэж байгаа юм болдоо ухааны юм бодос хийгээд зогсжийтол чамайг нэг найзтайгаа танилцуулы л гэж шааж байна. Воо давай шдээ хөгшөө л гэлээ.  Тэгсэн харин хажуу дахь руугаа зааснаа энэ саяхан Японоос ирсэн шинэ пост док оюутан манай байранд амьдрана, надруу зааснаа энийг тэр гэдийн Монголоос ирсэн гар, энэ дотуур байранд жоохон удах тийшээ хандаж байгаа хууччуулын нэг байгаа юмаа л гэж шаажийна. Би ч бас яаж дуугай байхав аан тиймүү хөгшөөн сайн явж ирснүү, асууж барьх юм байвал хэлээрэй, хөл мөлөө олохгүй олохгүй бол хэлээрэй  тусалж барышүү  л гээд аваад хаячлаа. Нөгөөх нь намайг Монгол гэж сонсчоод аан тиймүү миймүү гээд сүйд, би ч дотроо хурдан явуулахын түүс аргагүй шд аймшгийн киноны гол дүр шиг зогсож байсан юм чинь. За тэгээд тэр 2 ч тэгэс ингэс  гээд цаашаа хоолоо идэх гээд явчлаа, би ч тэрүүхэн тэр хооронд нөгөө гарыг шинжээд амжиж байгаа юм.
  Бие хаа, нуруу туруу, зан ааш, царай зүс ер нь юм юм нь л сэтгэл гижигдсэн сайхан амьтан юмаа цуцуцуцу гэж. Хамгийн гол нь биеээ авч яваа байдал нь дажгүй, бас яриа хөөрөө нь их уухаалаг юм.
(Үргэлжлэл бий, гэхдээ үргэлжлэлийг 5-н коммент авсны дараагаар бичнэ. Яадын би ийм маяг сурцын)

Saturday, November 7, 2015

?

Мэдэхгүй юм даа найзуудаа. Ухрааж болдоггүй болохоороо л чи хамгийн үнэн бас зэвүүн.

Saturday, October 10, 2015

100 төгрөгний ОМО ! (depending on the comments!)

1-3 коммент буюу сэтгэгдэл ирвэл би шууд бичлээ!...

Tuesday, September 29, 2015

Би худалч хөөөн !

Блогоо уул нь тогтмол бичиж байна гэж төлөвлөж байсан боловч яагаад ч юм завдал гаралгүй байсаар бичилгүй нилээн удсан байна. Зарим нэг хүн (1-2 хүн л үе үехэн миний блогоор орж гараад байх шиг байгаан) энэ дурак яагаад таг алга болчив гэж бодож байгаа байх (бодоогүй ч байж магадгүй л дээ), би нь ямарч байсан байдгаараа байж л байгаа шүү хөөе !!!
Бичих гэхээр бичих юм үнэндээ олдохгүй байна лдаа. Дараа л бичийдаа



Friday, July 10, 2015

Оюутан анги минь -1



Манай анги нийтдээ 30-н гаран хүүхэдтэйгээс 5-н охин бусад нь дандаа эрчүүд байлаа, мэдээж эрчүүд олонтой газар зодоон цохион, нэгнийхээ дээр доор гарах гэсэн юмнууд их болно оо, манай анги гэлтгүй манай сургууль ер нь жоохон хагас зэрлэгдүү хүмүүс байсан лдаа. 
Эрчүүд голдуу сурдаг болохоор тэгдэг ч юмуу курсын ялгаа их гарна, цэргээр хэлчүүл одоо оны ялгаархуу юмнууд их гарна. Ер нь бол нэг, хоёрдугаар курст амар заяа үзүүлдэггүй газар лдаа, одоо гэхдээ гайгүй болсон сурагтай байсан. Тэр үед дээд курсын ах нар ирээд бидэнд шанаа өгөх архи тамхины мөнгө татахыг, байх ёстой зүйл л юм байх гэж боддог байвшд, тэглээ гээд бид нар ч, үнэхээр том зуйл л болоогүй л бол энд тэнд гомдол санал гаргаад байдаггүй байж. Одоо бол шууд харьяа дүүрэг дээрээ очоод өргөдөл гаргана биз.
Манай ангийн 4-хөн оюутан нь л хотынх бусад нь Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн газар газрын цуглуулаг болсон нөхдүүд байв, хошноор хэлвэл газар газрын шилдэг архичид байвшд хахахахахахааха. 
Үргэлжлэл бий шүү :)

Friday, June 26, 2015

When i was your men

My pride, my ego, my needs, and my selfish ways
Caused a good strong woman like you to walk out my life
Now I never, never get to clean up the mess I made, ohh…
And it haunts me every time I close my eyes......

Tuesday, May 19, 2015

Тогтмол бичиж байх болноо

Амалсан ёсоороо өнөөдөр нэг бичлэг хийх хэрэгтэй байх гэж бодлоо. Уул нь би өмнөх бичлэг дээрээ 3-с доошгүй сэтгэгдэл авчуул бичиж эхлэнэ гэж хэлсэн боловч надад  чамаас өөр (өмнөх бичлэг дээр коммэнт үлдээсэн тэр  хүнд хэлж байна !!!) сэтгэгдэл бичсэн хүн олдсонгүй өөрөөр хэлбэл чи л ганцхан миний уншигч юм шиг байна :)



Энэ мөчөөс эхлэн блог маань арай өөр өнгө аясаар бичигдэх буюу энэ тэнд өөрийн явж байсан болон явж байгаа газартаа үзсэн, харсан, сонин хачин, мэдээ, мэдээлэл, гэх мэтчилэн, арай нээлттэй байдлаар бичих болно.

Wednesday, May 6, 2015

Шинэ бичлэг

... за ганц сайхан шинэ бичлэг биччий гэсэн толгойд орж ирэх юм алгаа. Ингэхэд урьд нь намайг бичиж байхад уншдаг байсан хүмүүс энэ доор орж ирээд сэтгэгдэл үлдээгээд бичих урам зоригийг минь өдөөгөөд өгвөл сайн л байна. Дор хаяж 3-н коммент авчуул буцаад бичээд эхэлнээ..... Би томчууд шиг 100-220 коммент нэхэхгүй ээ 3-н коммэнт  энэ бичлэг тавигдсанаас хойш 10-н хоногт байхад болно хахахахаха.

Thursday, February 26, 2015

Butsaj bichiheer shiidew

blogoo arai uur baidlaar urgeljluulen bichih bolnooo....
Amidral mini suuliin heden sar kino shig l ungurluu nobsh gej...
Zurh mini buuduulsaaran baigaad odoo ubduhuu baijeee.........