Friday, July 10, 2015

Оюутан анги минь -1



Манай анги нийтдээ 30-н гаран хүүхэдтэйгээс 5-н охин бусад нь дандаа эрчүүд байлаа, мэдээж эрчүүд олонтой газар зодоон цохион, нэгнийхээ дээр доор гарах гэсэн юмнууд их болно оо, манай анги гэлтгүй манай сургууль ер нь жоохон хагас зэрлэгдүү хүмүүс байсан лдаа. 
Эрчүүд голдуу сурдаг болохоор тэгдэг ч юмуу курсын ялгаа их гарна, цэргээр хэлчүүл одоо оны ялгаархуу юмнууд их гарна. Ер нь бол нэг, хоёрдугаар курст амар заяа үзүүлдэггүй газар лдаа, одоо гэхдээ гайгүй болсон сурагтай байсан. Тэр үед дээд курсын ах нар ирээд бидэнд шанаа өгөх архи тамхины мөнгө татахыг, байх ёстой зүйл л юм байх гэж боддог байвшд, тэглээ гээд бид нар ч, үнэхээр том зуйл л болоогүй л бол энд тэнд гомдол санал гаргаад байдаггүй байж. Одоо бол шууд харьяа дүүрэг дээрээ очоод өргөдөл гаргана биз.
Манай ангийн 4-хөн оюутан нь л хотынх бусад нь Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн газар газрын цуглуулаг болсон нөхдүүд байв, хошноор хэлвэл газар газрын шилдэг архичид байвшд хахахахахахааха. 
Үргэлжлэл бий шүү :)

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!