Wednesday, December 23, 2015

Cluj-Napoca

Би одоогоор нэг их олон орноор явж үзээгүй байна лдаа ( цаашдаа олон орноор явах байхлдаа), гэхдээ зорчиж байсан цөөхөн орнууд дундаас миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн нэг хот байдаг юм. /сэтгэл хөдлөөд чихшиг/
Энэ бол Румын улсын хойд хэсэгт байрлах Cluj-Napoca гэж жижигхэн хот юмлдаа. За тэгэхээр одоо би яахнуу? энэ хотын тухай зургаар баяжуулаад бичих нь байна.
Бор гэдэг Серби улсын хилийн ойролцоох жижиг хотоос автобусанд бүтэн өдөржин нүдүүлсээр орой наран жаргахаас 2 цагийн өмнө очсон гэж байгаа. Румын улс Европын холбоонд багтдаг юм байна, холбоонд нэгдэхийн тулд Европын холвооны улсуудад тавигддаг стандтарын дагуу авто зам, замын тэмдэглэлэгнүүдээ бүгдийг нь засаж сайжруулсан гэх, тийм ч учраас зам нь сайхан юмаа. 

                              Энэ нөгөө алдарт Дунай мөрөн шүүдээ, нилээн хэд хэдэн улсыг дамнан урсдаг үнэхээр сүрлэг том  мөрөн байна лээ. Сербийн нийслэл Белградад Дунай, Сава мөрний бэлчир гэж сайхан газар бас бий. 
 Ерөнхийдөө Дунай мөрний дагуу гэлдэрсээр байгаад Румын улсын хил хүрнэ.
Зам дагуу байгалын сайхныг харангаа цонх ширтээд явж байхад үнэхээр урамтай.  Дээрх зурагны баруун гар талд дахь хэсэг нь Румын улсын нутаг, аа харин зүүн гар талын хэсэг Серби улсынх. Энэ хоер эргээ дагасан замаар 2-лангаар дайрч өнгөрнө.
Румын улсын хил

Хилээс цааш 20-30км л явж байсан байх гэтэл гэнэт замын цагдаа автобус зогсоодог юм байна. Би юм үзээгүйн болохоороо байгалийн сайхан үзэнгээ явах санаатай автобусны урд суучихсан  байсан юм. Автобус 2 жолочтой байсан гэжүагаа, мань хоёр хоорондоо учиргүй юм ярьсаар орж ирснээ түрүүвчнээсээ хэдэн бор юм авснаа нөгөө цагдаад өгчихөв, нөгөө цагдаа нь инээд алдсанаа одоо ингээд яв л гэж байгаа бололтой дохиж байна. Жолоочоос хэл ам хуруу гараараа ярьж байгаад юу болсныг асуутал, эд нар ингэж авилгал авдгын гэнээ, уул нь манай автобусанд ямарч зөрчил байхгүй гэхдээ эд нарт юм атгуулахгүй бол явуулдаггүй юмаа л гэж байна. Би ч дотроо инээд алдас хийгээд манай муу Монголын цагдаа нар чинь бас дажгүй олон улсын дүрэм жишгээр л ажилладаг юм байна гэх ухааны юм бодоод баярлаж суув. 
Зам дагуух жижиг Румын тосгон
 Их эртний мэргэжил эзэмшсэн бүсгүйчүүд
Жижиг хотуудын хоорондох зам дагуу дээрх зурган дээрх шиг гунхсан сайхан амьтад зөндөө байна лээ. Асуухнээ их л эртний мэргэжилтэй цагаар ажилладаг хүүхнүүд юм гэх. Зарим нь том сэтгүүлийн нүүрэн дээр гарч баймаар сайхан амьтад байна лээ, ээ базарваань. 
За нэг иймэрхүү юмнууд үзэж харж давхисаар орой нар жаргахаас өмнө зорьсон газраа ирсэн. 
 Cluj-Napoca холоос харагдаж байгаа байдал

 Энэ хот яагаад миний сэтгэлийг тэгтэл нь гэгэлзүүлсэн бэ гэжүү? Хамгийн гол нь хотын архитектүр. Үндсэндээ энэ хотод орчин өндөр шил толь болсон байшингууд байхгүй гэж хэлж болно. Ерөнхийдөө нэг тийм эртний цайз маягийн барилгууд маш ихтэй, готик маягийн хот гэж хэлвэл оновчтой байх.



 Автовуснаас хотруу орж ирэх үед авсан зураг

Иймэрхүү бөмбөгөр оройтой сүм маягийн байшингууд элбэг тохиолдоно.
 Сүм л байх
Томоохон түүх дурсгалын холбогдогдолтой эсвэл хуучны цайз сүмүүдийнхээ гадна төрийнхөө далбааг өндөрт мандуулсан байгаа харагдана
 Төв гудамж
Гял цал юмгүй, хуучныхаа хэв загвар, түүх дургсалыг авч үлдэж чадсан нь бахархмаар.

 Хуучны сүм л байхдаа
Урьд нь кино эсвэл хүүхэлдэйн кинон дээр л харж байлуудаа гэмээр иймэрхүү барилгууд хаа сайгүй. Нэг харамсалтай юм нь би шөнө зураг авч ерөөсөө чадаагүй. Яасан бэ? гэхээр камераа байнга мартаж байсан байх нь, аа бас надад ухаалаг утас байдаггүй байх нь байна шд. 
 Шөнө орой болоход хот гэрэлтүүлэгээ асаасны дараа ямар харадгдагыг төсөөлж гаргая гэхээр миний үгийн баялаггүй хүрэхгүй юм шиг санагдлаа. 
Нэг орой харанхүй болсон хойно хоол олж иддэг баатар болоод гарваа, тэгээд яг энэ дээрх зурган дээр байгаа сүмийн нэг буланг тойроод явж байтал нэг тийм урт үстэй бүрх малгайтай зэвүүн стилтэй ах хүү хана налаад зогсчихсон Pink Floyd-н Wish you were-г банзан гитар дээр ёстой утгаар нь тоголж байхдаа таарсан гэжүгаа. Дуртай дууг минь дуулаад зогсож байгааг ч хэлэхүү сэтгэл хөтлөөд ах хүүгийн хажууд хагас цаг гөлийж зогсовшд. Яая үнэхээр тасархай тоголж байсааан. Жуулчид их ирдэг болоод ч тэр юмуу гудамжны уран бүтээлчид маш их, нэг хоёроороо эсвэл бөөнөөрөө нийлээд хамтлаг болчихсон дуулж хуурдаад л явж байдаг юм билээ. Тэдгээрийн дийлэнхи нь маньтайгаа таарсан ядарсан оюутнууд л бололтой шиг байсан. Ааа би яагаад ядарсан оюутан байжийж гадгаадаар яваад байгаан бэ гэжүү?  Рестораны таваг, шал 2-г долоох шахам угаан байж олсон мөнгөөрөө тэнэж үзсийн яадын, би тэнэг хөөн. Хуримтлал гэж байхгүй дараа сарын байрны төлбөрөө яаж олж төлнө дөө гэж үргэлж дотроо шаналж, даралт нь бага зэрэг өсөлттөй явж байдаг нэг тийм л оюутан шүү дээ яг үнэндээ бол би. Өө бидда юун мөнгө төгрөг, байрны түрээс болоод хадуурчваа, за соори буцаад сэдэврүүгээ.

 Нилээн эртний боловуу гэмээр хийцтэй цайз
 Бас нэг эртний цайз
Ерөнхийдөө зам дагуу явж байхад хаа нэгтээ өндөр уулын орой дээр барьсан цайз, эртний боловуу гэмээр загвартай сүм дуганы барилгууд, энэ бүгд цаанаа л нэг чамин, мөн заримдаа жихүүдэс хүргэм. Хот нь хуучны боловч хүн амын дийлэнхи хэсгийг нь залуучууд бүрдүүлнэ. Энд Румыны хэд хэдэн том их сургуулиуд нь байрладаг гэж байгаа, тиймдээ ч Cluj-Napoca хотыг нийтдээ гурван зуун мянга гаран хүн амтай гэж үзвэл үүний хоёр зуун мянга гаран нь оюутнууд гээд боддоо !
Маш алдартай цайз

Энэ дээрх сүүлийн зурган дээр байгаа цайз бол Cluj-Napoca-д бол биш, гэхдээ энэ цайз дэлхийд маш алдартай. Нэрийг нь таагаад хэлж өгсөн хүнд нэг шил архи авч өгнө хохохохохо...
Энэ хүргээд дуусгая даа өөр зөндөө олон зураг авсан боловч зарим нь үнэндээ чанарын шаардлага хангахааргүй юм байна. Мөн яагаад энэ хот миний сэтгэлийг тэгтэл нь хөвсөлзүүлснийг энэ сайхан хуучны түүх дурсгалт байшин барилга, сүм дугана, хэрэм цайзнуудыг хараад ойлгосон байхаа гэж найдья.










4 comments:

  1. Хахахаха, сар болгон байрны монго гэж шаналдаг гээд яасан ойрхон уншигдваа.

    ReplyDelete
    Replies
    1. Яасан? бас нэг ядарсан оюутан уу, өөрөө?

      Delete
  2. Нээрээ яагаад Румын сонгож явсныг чинь сонирхож болох уу? Ойрхон, хямд, сонирхолтой гэх мэт шалтгаанаа хэлээч?

    ReplyDelete
    Replies
    1. Тэрийг ярихад их урт түүхээ ! (ооё, энэ үгийг ашиглах боломж гардын байжээ). Очих бас нэг шалтгаан байсымаа, тэгээд далимаар нь л...

      Delete

Сэтгэгдэл үлдээх!