Tuesday, November 10, 2015

Болзоо

Ойрдоо олигтой юм хум бичээгүй болохоор гар хуруу сайн эвлэж өгөхгүй байна. Гэхдээ яахав нэг бүтэлгүй болзооныхоо тухай хулхины пост хийхээс. За тэр яахав, гол ажил руугаа орье.
Иб нь нэг жимбэгэр япон хүүхэнд дурлаадаа.  Одоогоос хэдэн сарын өмнө юмуу даа, манай байранд амьдардаг нэг сүпер явдалтай Со хүүхэн байдаг юм лдаа, надтай нийлж их архиддаг болохоороо ч юмуу бид хоёр их найзууд. Мань хүн нэг өдөр хоолны заалны (ядаж байхад мангар том заал) нэг булангаас нэг охин дагуулчихсан л миний нэрийг муухай чангаар дуудаад л надруу ирж яв нь шүү. Иб нь гал тогоондоо парт тайм хийдэг юм лдаа тэр өдөр ажиллаж таарсийн, тэгээд яахав хувцас хунар царай зүс гэж хүн хараад зугтмаар амьтан ажлын байран дээрээ бохир аяганууд ялгаад зогсож таардын. Дурак чинь бас одоо яах гэж байгаа юм болдоо ухааны юм бодос хийгээд зогсжийтол чамайг нэг найзтайгаа танилцуулы л гэж шааж байна. Воо давай шдээ хөгшөө л гэлээ.  Тэгсэн харин хажуу дахь руугаа зааснаа энэ саяхан Японоос ирсэн шинэ пост док оюутан манай байранд амьдрана, надруу зааснаа энийг тэр гэдийн Монголоос ирсэн гар, энэ дотуур байранд жоохон удах тийшээ хандаж байгаа хууччуулын нэг байгаа юмаа л гэж шаажийна. Би ч бас яаж дуугай байхав аан тиймүү хөгшөөн сайн явж ирснүү, асууж барьх юм байвал хэлээрэй, хөл мөлөө олохгүй олохгүй бол хэлээрэй  тусалж барышүү  л гээд аваад хаячлаа. Нөгөөх нь намайг Монгол гэж сонсчоод аан тиймүү миймүү гээд сүйд, би ч дотроо хурдан явуулахын түүс аргагүй шд аймшгийн киноны гол дүр шиг зогсож байсан юм чинь. За тэгээд тэр 2 ч тэгэс ингэс  гээд цаашаа хоолоо идэх гээд явчлаа, би ч тэрүүхэн тэр хооронд нөгөө гарыг шинжээд амжиж байгаа юм.
  Бие хаа, нуруу туруу, зан ааш, царай зүс ер нь юм юм нь л сэтгэл гижигдсэн сайхан амьтан юмаа цуцуцуцу гэж. Хамгийн гол нь биеээ авч яваа байдал нь дажгүй, бас яриа хөөрөө нь их уухаалаг юм.
(Үргэлжлэл бий, гэхдээ үргэлжлэлийг 5-н коммент авсны дараагаар бичнэ. Яадын би ийм маяг сурцын)

7 comments:

  1. hehe, 5 comment n hurdan oroh bhaa

    ReplyDelete
  2. Энэ хүн яасан маягтай хүн бэ :(

    ReplyDelete
  3. Та бидний унших эрхийг боолгүй цааш нь бич дээ :-Р

    ReplyDelete
  4. Би нэг юм хэлье гэчихээд хэлэхээ байчихаж байгаа л юм шиг санагдаад байна шүү :(

    ReplyDelete
  5. Эргээд ирэхэд үргэлжлэлийг нь бичсэн байгаарай, тушаалаа шүү :-Р

    ReplyDelete
  6. Нийт 6 сэтгэгдэл боллоо шүү ;)

    ReplyDelete
    Replies
    1. Bi neeree 6-n uur hunees comment avbal gej helehee marttsan baina shd.
      Tiimee bi mayagtai yaadiin...

      Delete

Сэтгэгдэл үлдээх!