Wednesday, December 16, 2015

Болзоо-3 (төгсгөлийн хэсэг)

..../2015-12-14/ -  за ойлголоо, хоюулаа тэгвэл орой 9-н цаг гээд 3-н давхрын задгай балкон дээр  уулзья. Миний гал тогооны ажил 7:45 гээд тарна, би тараад шууд liquor store орж хэдэн пиво аваад 9-н гэхэд амжаад оччих байх.
 ...
...../Оройны 9:00/

М: 10-н минут хоцорчихлоо уучлаарай (инээвхийлэв).
Би: өө зүгээр шдээ, би чамайг бол бүх насаараа хүлээсэн ч чадышд (маазарсан маягаар хэлэв)
М: Хахахаха.......
......
.....
......
эсэн бусын зөндөө л юм ярьлаа....
......
......
......
/11:30/


М: Юу гээч Швеикээ, би яагаад өнөөдөр далайн эрэг дээр очсоныг чи мэдэх үү?
Би: Мэдэхгүй ээ яагаад.
М: Чи бид 2-г анх Ү (нөгөө аймаар явдалтай Со хүүхэн) танилцуулсны дараагаар 2-лаа санаандгүй явж байгаад далайн эрэг тааралдсан даа тэгээд нилээн удаан ярьж суусныг чи санадаг уу?  
Би: Саналгүй яадын бэ, чи намайг эхэлж харчаад таниагүй шд, цамцныхаа юүдэнг буулгасны дараа чи намайг таньчихаад бөөн инээдэм болоогүй юу. 
М: Анх тэгэж чамтай хоюулхнаа ярьж суусан тэр өдрийг би ерөөсөө мартддаггүй юм аа. Өнөөдөр далайн эрэг дээр, чи бид 2-н анх уулзаж байсан тэр газар дээр чамайг байж байгаасай гэж би ямар их бодсон гээч. Чи намайг маргааш буцах гэж байгаа гэдгийг мэднэ шүүдээ, гэхдээ яагаад ч юм чи бид хоёр сүүлийн 2 долоо хоног, ерөөсөө уулзалдаж чадаагүй болохоор бас чамд ядаж баяртай ч гэж хэлж амжихгүй явчих юм шиг санагдаад, би өнөөдөр тэр газар луу очсон юмаа. Тэгсэн чинь чи хаанаас юм гэв гэнэт л гараад ирсэн, би бүр ямар их баярласан гээч (инээв). 
Би: Пөөх тиймүү, би ч гэсэн тэр газар чамайг байж байгаасай гэж бодоод очсон шдээ. Мэдээж би чамайг маргааш явах гэж байгааг чинь мартаагүй ээ, гэхдээ яагаад ч юм уулзалдах боломж гарсангүй. 
М: Харин тиймээ, би буцах дөхчихсөн болохоор нилээн завгүй байлаа хэд, хэдэн бичгийн ажил хураалгах ёстой байсан юм. 
Би: Ойлгож байнаа.
М: Гэхдээ ямарч байсан нутаг буцахаасаа өмнө чамтай уулчихлаа бас чи бид хоёр анх танилцаж ярьж суусан тэр далайн эрэгтээ баяртай гээд хэлчихлээ шүү дээ ( инээв). Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юмаа энд байсан нэг жил үнэхээр хурдан болж өнгөрлөө, одоо ингээд маргааш буцах гэж байдаг (санаа алдав)
Би: Хэлээд юу гэх вэ
М: Энд байсан нэг жил миний хувьд зүгээр л сайхан амралт байлаа. Манай Японд хүмүүс эндэхтэй харьцуулахад маш шаргуу ажилладаг. Энд байсан хугацаа бол зүгээр л амралт шиг л байлаа (инээв). Би чамд энийг хэлэх ёстой үгүйг сайн мэдэхгүй байнаа. 
Би: Юу юм бэ? зүгээрээ би чамайг ойлгоно, хэл хэл. 
М: Юу гээч, би чиний надад зориулж гаргасан сэтгэлийг үнэхээр их ойлгодог шүү. Би зүгээр л ойлгоогүй юм шиг дүр эсгэдэг байсан юмаа. Гэхдээ чи, миний энэ нөхцөл байдлыг надаар хэлүүлэлтгүй бүгдийг ойлгочихсон гэдгийг би сайн мэдэж байна. Яг энэ чигээрээ нөхцөл байдлаа хадгалж үлдэх нь чи бид хоёрын хэн хэнд маань ашигтай байх гэж бодсон юмаа. Магадгүй чи бид хоёр өөр нөхцөлд, өөр газар байсан бол нөхцөл байдал арай өөрөөр эргэх байсан ч байж магадгүй. Хувь хүн маань зөвшөөрлөө гэж бодоход, надад гэр бүл, аав ээж гэх мэт хүндэтгэх өөр шалтгаанууд байдаг гэдгийг ойлгоорой. 
Би: Зүгээрээ би ойлгож байнаа ( нэг их ухаантай хүн шиг төв царай гаргав). Би ерөнхийд нь бүгдийг ойлгож байсан. Гэхдээ надад сайхан байнаа, чи бид хоёр хэзээ нэг цагт дахиад уулзахад сайхан ярьх дурсамжтаи болоо шүү дээ ( худлаа инээв).
М: Тиймээ чиний зөв. Чи хэзээ нэг цагт Япон-д ирвэл надад заавал хэлээрэй, хоюулаа яг ингээд пиво ууж суунаа (инээв).
Би: За за ингэс гээд тарахуу? Бодвол чи ачаа бараагаа янзлах нтр гээд ажил их байгаа байлгүй. Цаг ч нилээн орой болчиж эртхэн орж юмаа бэлдээд амардаа. Надаар туслуулах юм байвал хэлээрэй. 
М: За тэгье дээ. Гэхдээ одоо баяртай гэж хэлэхгүй шүү, намайг онгоцны буудал явахаас өмнө дахиж уулзаж   бие биендээ баяртай гэж хэлцгээе !....
.....
.....
.....
.....
/2015-15-15/
Би: Баяртай найз минь ! сайн яваарай ! холбоотой байгаарай ! Та нутгаар нэг өдөр зочилноо ! 

Өнөөдөр чиний өрөөний цонх гэрэлүй байна, яг энэ харанхуй цонх шиг бас хоосон ч юм шиг нэг тийм хөнгөн гуниг надад төрж байна. Гэхдээ маргааш, нөгөөдөр эсвэл хэзээ нэгэн цагт өөр хэн нэгэн нь энэ цонхны цаана амьдрах болно. Буцаад гэрэл асна, тэгээд амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Танай нутгаар хэзээ нэгэн цагт заавал зочилноо М ! уулзаж сайхан буу халнаа хоюулаа, гэхдээ тэр үед чи бид хоёрын хэн хэнийх нь бие сэтгэл өөр өөр хүнийх болсон байх бизээ. 


~~~
Зассс чаасын чаасын, чамтай романчиклаад явжыдаг цаг зав, эдийн засгийн боломж ч алга М минь. Юун чамайг гэх сургуулиа яаж хурдан төгсөх вэ гэж байхад. Би зүгээр л чамайг эргүүлж тойруулж байгаад өвөртөө хэд хэд оруулаад авчий л гэж боджийсийн. Юун далай эрэг мэрэг, би зүгээр тэнд чинь дасгал хийх гэж л очдын. Мөрөөрөө дасгалаа хийгээд явж байхад өөрөө салгалж ирж худлаа баахан далжигнаж юм ярьж суучаад юун ч сүртэй юм боддын !



No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!