Tuesday, October 28, 2014

....... Гэрлэж амжаагүй явна ..


Өнгө мөнгөний хорвоод өөрийгөө бөхлөх гээд
Өглөөний цай өөртөө л бэлдээд ганцаар сууна
Хамгийн сайхан бүсгүйтэй ханилах гэсэндээ биш
Халуун дулаан сэтгэл хайгаад гэрлэж амжаагүй л явна
Гоо байх албагүй ээ ухаалаг байвал болоо гэвч
Голж шилэх зөндөөн л шалтгаан гарах юм
Яг миний төсөөлсөн шиг нэгэн хаа ч алга
Явдал замын дунд нэг ч таарсангүй
Өнөөдөр маргаашаа аргацаах хувцас сонгож байгаа биш
Өнө мөнхийн хорвоод нэгэн насаа хамт үдэх хойно
Замбуу тивийн элгэнд мөнхийн хайрыг бадраах
Заяаны хань чамайг хүлээгээд гэрлэж амжаагүй явна
Аз жаргалын аялгуу сэтгэлийн хязгаарт эгшиглэж
Айсуй ирэх өдрүүдийн аль нэгэнд учрах
Зүрхний наран чи минь гэгээ асган хэзээ мандах юм бэ
Зүг чигээ алдан ирэх замдаа төөрсөн бол
Яруу шүлгийн чимээ гарах зүг дөхөн ирээрэй
Ямар эгэл бус хорвоо болохыг гайхашран алхаарай
Итгэлийн билэг тэмдэг хуримын бэлзэгийг
Их удаан жаргалын эхэнд хуруунд чинь би зүүх болно
Гэргий болон надад эрхэлж, надаар хайрлуулах чамайг хүлээгээд
Гэрлэх бодолгүй л явна даа гэж хэхэ.
Б.О,

7 comments:

  1. Replies
    1. Гоё шүлэг байгаа биз, нэг хүний фб дээр байхаар нь постолчихсон юм.

      Delete
    2. This comment has been removed by the author.

      Delete
    3. This comment has been removed by the author.

      Delete
  2. Ashgui nadshig gerleegui hun bdg l ym bn

    ReplyDelete
    Replies
    1. Гэрлээгүй хүмүүс зөндөөнөөрөө байна, гэхдээ хоорондоо л учрах тохирох бүрдэхгүй байх шиг, учирсан ч гологдох шалтгаан байдаг биздээ

      Delete

Сэтгэгдэл үлдээх!