Tuesday, November 4, 2014

Өвгөн партизаны яриа ( Зөвхөн эрчүүд уншихыг зөвлөе !!! )

      Өвгөн партизан би залуус та нарыг харахаар л юм хэлэхгүй бол болохгүй санагдаад байх юм аа. Та нарт л гэж хэлэхэд одоо ингэж сайхан сэтгэлээр үг хэлэх хүн олдохгүй шүү гэдгийг дээрээс нь хэлчихье.  
       Эрчүүд бидний амьдралыг анхааралтайхан шиг харах юм бол эмэгтэйчүүдтэй явуулж буй мөнхийн дайн гэж болно. Тийм учраас та нар хэн нэгэн эмэгтэйн зүрх сэтгэлийг байлдан дагуулахыг хүсэж байгаа бол наашаа суугаад анхааралтай уншаарай !
 
 
 
     Залуу чи нэг сайхан хүүхэнтэй танилцаад учирлаа гэж бодьё. Гэтэл тэр хүүхэн чинь яриандаа "Гоо сайхан гол нь биш сэтгэл чухал" ч гэх юм уу "Мөнгө юу юм бэ гол нь сэтгэл" ч гэх шиг нэг их сэтгэлийн амтанд орсон амьтан шиг загнаад эхлэх юм бол хэдхэн хоногийн өмнө ямар нэг чинээлэг эрийг зад мулзалсан эсвэл чамайг дараагийнхаа мулзлах төлөвлөгөөнд оруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь ямар ч эмэгтэй хүн суудлын тэрэгний урд сандал дээр тухлаж яваад сурсан бол хэзээ ч халаас хоосон хүнтэй микронд чихэлддэггүй гэж байгаа. Тийм болохоор сэтгэл, мэтгэл гэсэн үг хэлээд эхлэвэл та тэр үгийг нь "Эр хүн чи баян, сайхан болох хэрээрээ эмэгтэй хүний хэрэгцээг ойлгодог байх ёстой" гэж хэлээ хэмээн ойлгоорой. XXI зуун бол мэдээллийн асар хурдтай зуун билээ. Хаа байсан далайн цаанаас кармаанаасаа гар утсаа гаргаад л залгаад, хэнтэй ч хамаагүй ярьдаг болоод байгааг бидний хэн хэн маань мэдэж байгаа. Мань ч гэсэн дээ хотын нэг захад байгаа хүүхэнтэй гар утсаараа залгаад л яриад болзоонд урьдаг гэж байгаа. 
 
       Гэтэл залуу чиний ярьж байгаа хүүхэн чинь чиний урдаас "Тэгж байгаад над руу яриарай" гэх юм бол өнгөрлөө л гэсэн үг. Энэ үгийг юу гэж хөрвүүлж болох вэ гэвэл "... надад чамтай дэмий чалчихаас илүү чухал ажил байна..." гэхэд л болно. Мэдээжийн хэрэг хүнд хийх ажил байлгүй л яахав, харин ийм үг хэлж байгаа бол чи тэр хүүхнийхээ сонирхолыг татахаа больжээ гэж ойлгоход нэг их зөрөөд байхгүй болов уу. Надад нэг удаа энэ үгийг хэлээд, дараа нь бүх насаараа харамсаад, амаа барьж байгаа тухайгаа нэг эмэгтэй халамцуухан байхдаа ам алдаж билээ хөөрхий. Залуу чиний байлдан дагуулалт гадна өнгөн дээрээ амжилттай байгаа мэт боловч цаашаа ахих аргагүй болж мухардалд орох шиг болдог тийм үе тохиолдно гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна. 
 
       Ялангуяа аймаар армаантаг оройн зоогны дараа ч юм уу, асар том цэцгийн баглаа бэлэглээд дараа нь үнсэх гэтэл чиний сонгож авсан обьект чинь хөнгөхөн бултангуутаа "Чи надад найзын хувьд таалагддаг..." гэж хэлэх юм бол "Чи надад тохирох эр биш ээ" гэж хэллээ хэмээн ойлго. Хүнд ганцаардах үе байдаг. Ганцаардаж, ганихараад хэн нэгнээс халамж, анхаарал авах хэрэгтэй болсон тэр үед нь чиний гай таарч түүнтэй учирсан болохоор энэ үгийг хэлж байгаа юм. Ялангуяа найз залуугаасаа харилцаагаа таслаад удаагүй байгаа эсвэл нөхөртэйгээ хурцадмал байдалд ортлоо муудалцсан хүүхнүүдэд олзлогдвол ийм үгийг сонсох болно шүү гээд хэлчихье. 
 
       Хэрвээ чиний уулздаг хүүхэн чинь "Би одоохондоо илүү гүнзгий харьцаанд ороход бэлэн биш байна..." гэж хэлвэл ямар сайхан сэтгэлтэй эмэгтэй вэ гэж бодож тэнэгтээд унав даа!!! Энэ бол асар муухай утгатай үг шүү. Энэ үгийг хэлэнгүүт нь харьцаагаа гүнзгийрүүлэх гээд ч хэрэггүй шууд орхи. Энэ үгийг хэлсэн эмэгтэй тун удалгүй чамд "... гадуур санаанд таарах хүн олдохоо больж..." гэж хэлэх болно. Дээр хэлсэн үгийг хөрвүүлэх юм бол "Чи царай муутай, мөнгөгүй залуу, тийм болохоор бид дотносох хэрэггүй..." ойлгоно биз. За тэгээд ийм үг сонссон бол яахыг чинь би дээр хэлсэн битгий мартаарай.
 
       "Уучлаарай өнөөдөр гэнэт биеийн юм ирчихээд хэцүү байна ..." гэвэл чамайг уулзья гэж хэлэхэд наад хүүхэнд чинь үүнээс өөр хэлэх үг олдоогүй гэсэн үг. Ер бол жаахан дүнхүүдүү, сэтгэх хурдны потециал багатай хүүхнүүд энэ үгийг хэлж эргүүтээт байдаг юм. Байгалын хуулийг өмнөө барьж, асуудлыг шийдэх гэж оролдож байгаа дээр нь ийм эмэгтэйгээс харилцаагаа шууд таслах нь чамд өлзийтэй. Гэхдээ үнэхээр биеийн юм ирсэн болохоо нотлох гээд ч юм уу эсвэл өөр арга хэрэглэн таныг "цэнгэн баясуулахыг" санаачилж байгаа бол тэр хүүхэн чинь жинхэнэ найз чинь шүү. Битгий алмайраад, энэ хоёрыг ялгахгүй тэнэгтээд байгаарай.
Чиний найз эмэгтэй чинь чамд "...Ямар хэмжээтэй байх нь хамаагүй, гол нь яаж "АШИГЛАЖ" байгаа нь л чухал..." гэх л юм бол балраа гэсэн үг. Чи зүгээр л лам болдог юм уу яадаг юм нэг арга бодохгүй бол болохгүй шүү. Энэ бол чиний эрхтний хэмжээ миний урьд унтаж байсан эрчүүдийнхээс жижигхэн байна гэж хэлж байгаа хэрэг. Иймэрхүү үгийг хүүхнүүд амжилтгүй сексийн дараа хашгирч, цухалдаж, бачуурсандаа хэлдэг юм. Шууд хөрвүүлэх юм бол "... наад хачин юмаа хүний зэрэгт хүргэчихээд уулзаарай..." гэсэн тохуурхал, доромжлол шүү. Гэхдээ мөнгөлөг эрчүүдэд ухаалаг хүүхнүүд энэ үгийг хэлдэггүй гэдгийг санаж яваарай. Аз болоход надад Бурхан их хайртай Ум сарваа мангаалам...
 
      Зарим хүүхнүүд хаа ч явсан чамайг ноолж, яг ноолж байх үедээ хүртэл "Надад байгаа юм бүхэн чинийх..." гэж чихэн дээр чинь халуу оргиулан шивнэдэг. Энэ бол тэр хүүхэн чиний түрүүвчийг уудалж үзэхийг асар их хүсэж байна гэсэн үг. Тэд хичнээн ч чанга, хичнээн олон ингэж хашгирсан цагаа болоход түүний юм түүнд бас чиний олсон юм бас түүнийх болсон байдаг. Ер нь бол мөнгөлөг хүүхнүүд энэ үгийг их хэлдэг бөгөөд хэрэв ийм хүүхэнтэй танилцаж дотно харьцаанд орсон бол өөрөө ч гэсэн мөнгөний машин болох гэж оролдохгүй бол хэдхэн сарын дараа залуу чамайг гөлөгөө л гэж үзэх болно. Энэ үгийг хөрвүүлвэл "Чиний гэсэн юм бүхэн ч бас минийх шүү..." гэсэн макро эдийн засгийн агуулгатай болж харагдна. 
 
       Чиний хайртай хүүхэн чинь чамд "Би ганцхан чамайг л аз жаргалтай болгомоор байна ..." гэх юм бол энэ үгийг шууд утгаар хүлээж аваад, ТВ-ийнхээ өмнө хэд хэдэн лаазтай беер өрөөд мангартаж болохгүй. Аз жаргал гэдгийг наад хүүхэн чинь өөрийнхөөрөө хэлээд байна ш дээ. Тэр нь өндөр үнэтэй дэлгүүр, булган шуба, тансаг ресторан гээд ер нь юу л бол юу байж болно. Гол нь тэр аз жаргал гэж бодож байгаа юмаа чамтай хамт эдэлмээр байна гэсэн санаа цухалзаж байгаа ч жинхэнээрээ бол "...Миний хэлснийг л хий. Тэгвэл бүх юм зүгээр болно..." гэсэн үг юм шүү. Танил эмэгтэй чинь хэрвээ "...Хүн бүр өөрийн гэсэн "хувийн" амьдралтай байдаг ш дээ..." гэх юм бол та хоёрын хамтын амьдрал төгсгөлдөө хүрчээ гэсэн үг. Харин чи андуураад энэ үгийг хэлэх юм бол бүх хүн төрлөхтний дундаас өөрийгөө хамгийн адаг нь гэдгээ 100 % нотолсон хэрэг болно. Хэрвээ чи энэ үгийг сонссон бол "Миний асуудал чамд падгүй, Bye - bye..." гэж ойлгоорой. за өвгөн партизан би энэ бүхний заримыг нь өөрийнхөө амьдралаас, заримыг нь бусдын амьдрал дээрээс цуглуулан босголоо. Зарим нэг блогчид өөр дээрээ тусгаж аваад халуураад эсвэл намайг өөрийнхөө тухай бичлээ гээд хадуураад байдаг шүү. Зүгээр мөрөөрөө л уншвал барав биз ...
 
Жич: Би үүнийг өөрөө бичээгүй болно... (Some One In My Head, but It Is Not Me....)

2 comments:

  1. Хаха алдын байна! Тайлбар толь мэт дэлгэрэнгvй тайлбарласан байх шив.

    ReplyDelete
    Replies
    1. Аа харин тэх аймаар тайлбарласан байгаа биз

      Delete

Сэтгэгдэл үлдээх!