Friday, October 24, 2014

Чи юу ч идэж, ууж болно -2 (үргэлжлэл)

Өмнөх бичлэгээрээ нэг их юм мэддэг хун шиг тэгдэг юм ингэдэг юм гэж ирээд л баахан бичиж, за нэгэнт эхэлснийх дуусгая даа. 

3. Сайн унтаж амарч байх. Хүн ер нь тогмтол нэг цагт унтаж босч сурах хэрэгтэй юм шиг байгаан, тэгвэл хүний бие маш сайхан амарч алдсан эрч хүчээ нөхөж авна. 
  
За тэгээд цааш бичээд байвал, адгийн наад зах нь дороосоо даарахгүй байх ёстой нтр гээд зөндөө юм байдаг байх. Зүгээр өөрөө өөртөө саяхнаас баримталж явахаар шийдээд байгаа 3-н зүйлээ л бичлээ. 
 За эцэст нь та нартаа (кккк хэдэн ч хүн уншаад байгаан, нээх олон уншигчтай хүн шиг ш****а) хэрэг болж магадгүй гэж бодоод, өөрийнхөө хийж уух дуртай нэг жимсний  шүүс-г үзүүлий (mixer, smoothie- яг юу гэж нэрлэх ёстойн бүү мэд). 

За тэгэхээр юү юү хэрэгтэй вэ? гэхээр:



 Би ер нь голцуу усан үзмийг дангаар нь жоохон устай найруулж байгаад л хийчдийн. Хааяа өөр бас бус янз бүрийн жимснүүд байвал хажуугаар нь холичихоно гэж байгаа.

ЯАГААД УСАН ҮЗЭМ ?
 Усан үзэмэнд маш олон давуу талууд байдаг, тэр болгоныг бичинэ гэвэл төвөг цаашаа (өөрсдөө олж унш).
Зүгээр л товчхондоо усан үзэм анти-оксидант ихээр агуулдаг учир цусыг шингэлж шингэн байлгах нигууртай гэж. Энэ шалтгааны улмаас л би усан үзэмийг голчлон хэрэглэдэг юм. 


 Blender/mixer - тээ байгаа жимснүүдээ үелээд сайхан хийчнэ (гоё харагдаж байгаа биз !?)


За тэгээд жоохон ус дээр нь нэмээд хийчих. 
 
Гадуур иймэрхүү хямдхан  бас жижиг холигч нар зөндөө байгаа, гадуур ууж идэж шоуддаг мөнгөнөөсөө жоохонг илүүчлээд нэг ийм юм гэртээ авчихад зүгээр.
Усан үзэм ийм гоё ягаан өнгөтөй болдог гээд боддоо !


Би яагаад ч юм усам үзэм дангаар нь идэхээр гэдэс дотор минь нэг л сайн боловсруулж өгөхгүй байгаа юм шиг санагдаад байдаг, харин ингээд жүүс болгоод уучихаар асуудалгүй юм байна лээ. Шингэц сайтай хөнгөхөн, өглөө 2 аяга уугаад гүрдийхэд өдөр болгочоно шүү дээ ер нь бол. 






2 comments:

  1. Ene yamar goy haragdaj bnaa.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэх, хийж уухаар бол усан үзэмнийхээ дотроо ясгүй байдаг сортоос нь аваарай, заримдаа ясыг ни түүж хаях гэж бөөн ядаргаа...

      Delete

Сэтгэгдэл үлдээх!