Wednesday, October 22, 2014

Чи юу ч идэж, ууж болно -1

...гэхдээ тэрийгээ шатаа. 
За тэгэхээр юу бичихүү гэж удаан бодсоны эцэст ганц удаа ч болтгугай хүнд жоохон хэрэгтэйвтэр юм бичие гэж бодлоо.

Тэгэхээр энэ дээрх гарчигыг яагаад өгсөн бэ? гэхээр. Миний бодлоор хүн юу ч идэж болно, хамаагүй хүссэнээ ид, жишээ нь чи тослог ихтэй илчлэг өндөртөй хоол идэх дуртай бол хамаагүй дуртай юмаа л ид, гол нь чи идсэнийхээ хэмжээгээр түүнийгээ шатааж чаддаг, зарцуулж чаддаг байх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юмлдаа. Зарцуулж шатааж чадахгүй бол тэр чинь биед чинь хуримтлагдаж дараа дараагын асуудлуудыг үүсгэнэ гэж мэд. 
Би ч уул нь өөрөө  хүнд зөвөлгөө өгөөд байхаар тийм зөв амьдралын хэвшилтэй хүн бишлдээ, гэхдээ саяхнаас эрүүл мэнддээ илүү их анхаарч эхэлсэн гэхүүдээ, аль болохоор эрүүл зөв хооллож, өглөө болгон гүйдэг болсон гэж байгаа. Амьдралд минь гэнэтийн янз янзын юм тохиолдоод эхэлхээр өөрийн эрхгүй л өөртөө анхаарч эхэлдэг юм байна. Бас дээр нь мань чинь одоо 29 хүрч байж гэр бүлтэй болж амжаагүй байгаа, энэ байдлаараа бол дахиад 2-3 жил сингл царайлаад, сайхан халимагаа салхинд хийсгээд салхи сөрж алхана гэсэн үг, тэгэхээр юу гэсэн үгүү ? Оройтож гэрлэнэ гэсэн үг, энэ нь бас юу гэсэн үгүү? Оройтож хүүхэдтэй болно гэсэн үг, тэгэхээр яахнуу? Эрүүл мэнд бие бялдартаа анхаарах хэрэгтэй гэсэн үг байх нь (ойлгожийно уу!?)
Тэгэхээр эрүүл байх гол 3 хүчин зүйл байна (миний ойлгож байгаагаар шдээ хө! өөр янз янзын юмнууд байдаг л байх). 

1. Чи юу ууна, юу иднэ тэр бүхэн чиний судсаар урсдаг гэдгийг хэзээ ч битгий март !
Тэгэхээр юу гэсэн үгүү? архи уувал чиний судсаар спирт урсах нь байна,  өөх тос их идвэл бас судсаар чинь өөх тос урсах нь байна ойлгоо! Тухайн бүтээгдэхүүний онцлогоос шатгаалан тухайн хүнсний бүтээгдэхүүн болгон судсанд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг байх нь ! зарим нь чиний судсаар урсан өнгөрч байхдаа чиний судсанд наалдаж үлдэн хуримтлагдах (ялангуяа өөх тос холестрин) маягаар судсыг чинь бохирдуулдаг байх нь! аа зарим хүнсний бүтээгдэхүүнүүд (жимс ногоо голчлон) эсрэгээрээ чиний судсанд наалдсан тэр бохирыг цэвэрлэж устгадаг байх нь !
Чиний судасны хана хэдий чинээ эрүүл цэвэр байна төдий чинээ чиний зүрх судас чинь хэвийн ажиллаж эрүүл байна гэсэн үг ! Иймд судсаараа юу урсгахаа зөв тооцоолж аль болох зөв идэж уух хэрэгтэй гэж зөвлөе. 
Судасны хана болон судасны эрүүл мэнд маш чухал !!! За тэгээд зөв зохистой хоололтын талаар цаагуур чинь маш олон мэдээлэлүүд байгаа олж уншаарай.

2. Амьдралын боломж бололцоо, амьдралын хэв маяг, өөрийн хүсэл сонирхол, дуршил гээд олон зүйлүүдээс шалтгаалааад бидний ихэнхи нь олдсоноо идэх, эсвэл өөрийнхөө дуртай зүйлээ (зарим нэг тарган хонины өөхөнд дуртай хүмүүсийг яалтай ч билээ тиймээ) л иддэг, бас дийлэнхи энэ хэв маягаа өөрчлөх дургүй эсвэл тэгэх тэвчээр, эсвэл амьдралын боломж бололцоо нь болдоггүй. 

Энэ үед яахнуу! => Шатаа, зарцуул !
Өөрөөр хэлбэл хөдөлгөөн ! сэтгэл байгаад үнэхээр хүсч байвал чамд өглөө босоод 30 мин гүйчих газар хаана ч олдоно ! Чи үнэтэй сайн сайн хүнсний бүтээгдэхүүн жимс ногоо авах бололцоогүй байж болно ! гэхдээ идэвхтэй хөдөлгөөн маш чухал. Чи идэвхтэй хөдөлгөөн хийснээр судсанд чинь хуримтлагдсан элдэв бохирыг  хайлуулж урсгах гэх мэтчилэн маш олон тустай.  Мөн бид нар өдөр болгон нэг хэвийн зүйлүүд л голчлон хийдэг учраас  бидний биеийн зарим булчингууд ашигладахгүй эсвэл бага ашиглаггдаг болсон байдаг. Гүйснээр хүний биеийн дийлэнхи булчингууд ажилладаг байх нь ! Гүйх алхах байнга дасгал хийх, эдгээрийн сайн талуудыг хэлээд байвал барагдахгүй, надаас ухаантай хүмүүс цаагуур чинь зөндөө ном зохиол зөвөлгөөнүүд бичсэн байгаа олж уншаарай !
 (үргэлжлэл бий, одоо нойр хүрээд байна унтлаа )


No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!