Tuesday, February 11, 2014

Тэр намайг дурсдаг боловуу?

Тээр нэг жил би гэрлүүгээ харих гэж яваад гудамжинд 2 залуу нэг охиныг дээрэмдээд цүнх гар утсыг нь булаагаад зугтааж байхад нь бариж авч аварч байв. Үсдэж чирж бариад бүр алинг нь алдуулж байсан юмдаг. Хөөш п****нуудаа яаж байнаа гэж орилоод  нэгийг нь бариад авчихсан нөгөө гартаа хармаанд явсан урт гражны түлхүүрээ баричихсан л зогсож байснаа санаад байдаг юм, тэгсэн нөгөө 2 хулгайч хутга гэж айснуу яасан сандарсандаа цүнх утас 2-г нь газар шидчихээд зугтаачихаж билээ.
Юмнуудыг нь газраас түүж аваад нөгөө бүсгүй дээр очиход байдгаараа ихэр татчихсан юм ч яриж чадахгүй газар өвдөглөөд уйлаад сууж байж билээ. Урьд нь ийм юмтай таарч байгаагүй болохоор яаж аргадах эвээ олохгүй, нэг тэвэрч авдаг ч юм билүү ухааны юм бодчихсон  хэсэг мунгинасан. Тэгээд тэр охиныг ямарч байсан нөгөө газраас нь нилээн хол хүний хөдөлгөөн ихтэй газар гаргаж өгөөд салжийж билээ. Одоо бодоод байхад би нээрээ үнэн тэнэг дурак шүү, гэр оронд чинь хүргээд өгий бары эсвэл үгүй ядаж утас шөрмөсийг нь аваад үлдэхээ боддог байгаадаа. Тэгээд цуг явжаахдаа бас олйгтой ч юм хум яриагүй гэж байгаа, осолдохгүй гэр чинь эндээс хэр хол вэ/ойрхон уу нтр гэж асууж байсан шиг санагдаж байна, гэхдээ тэр тасралтгүй уйлаад яваад байсан лдаа, надад болохоор би нэг тийм найз охин эсвэл эхнэрээ зодчихсон дагуулаад явж байгаа хүн шиг сэтгэгдэл төрөөд гомбоо царай шаачихсан алхаж байснаа л санаад байна, ингээд бодоод байхад би бас тэгэж байгаад үнэн ажиллагаагүй гар юмаа.  За тэр ч яахав нэгэнт болоод өнгөрсөн. 

Ингэхэд тэр намайг дурсдаг боловуу ??? 

Би түүнийг 3-н жилийн дараа ингээд дурсаад бодож  байгаатай адилхан, тэр бас найзууддаа ч юмуу өөр хэн нэгэнд миний тухай ярьдаг боловуу?

Намайг 3-н жилийн өмнө нээг их сайхан залуу аварчийж билээ, би нээрээ үнэн тэнэг гар юмаа ядаж тэр залуугын утас шөрмөсийг нь аваад, цайных нь цагаар ч болтгугай ажил дээр нь очоод хамт хоолонд оронгоо гурван пирошки ч болтугай хуваагаад идчихгүй яавдаа нтр ххахахахахаха...


3 comments:

  1. Hunii tiim saihan tusiig martahgui bhaa. Dursdag baij taaraa.

    ReplyDelete
  2. dursdag bhoo. bi 3r angidaa emnelegt hevteed suvilagch bsan 1 ahiig aigaad bn geed untatlaa hajuudaa zogsoodog bsiishd. palatandaa oluulaa bsan sanagdahiin. huurhii yasan ch saihan setgeltein. enenii hajuud chiniih bur baatarlag uils baishd hehe.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээх!