Friday, February 14, 2014

Анхны хайр ба Валентины Баярын мэнд хүргэе

  Валентиы баярын мэнд чихшиг.....энийг одоо баяр гэж ярих ёстойн болуу эсвэл өдөр гэж ярих ёстойн болуу? За тэр ч яахав, ингэхэд би ер нь Валентинаар шоколад авч байснаа ер нь сайн санахгүй юм. Ааа бас үгүйн байнааа манай байрны 2 орцны охин надаа нэг шоколад өгч байсан юм байна. Байр гэснээс нээрээ миний дандаа дурлаж баисан охидуудын ихэнхи нь манай байрных эсвэл 10-н жил, их сургуулийн ангийнхаас дийлэнхи нь байдаг юм байна. За гол сэдэврүүгээ ороё, би өнөөдөр анхныхаа хайрын тухай бичие гэж бодлоо, яагаад гэхээр өнөөдөр чинь нөгөө Гэгээн хайрын өдөр гэдэг нь юм байна шд.

  Анхныхаа хайртайгаа 1-10 анги төгсөн төгстлөө нэг ангид явлаа гэж. Бас мань хүн манай байрны 2 (шоколад өгдөгөөс өөр охин) орцонд амьдардаг байваа гэж, одоо ч гэсэн тэндээ байгаа байх.  Маниусыг 10-н жилд байхад улирал болгон эсвэл жилд нэг удаа ч юмуу хүүхдүүдийн ширэээний байрлалыг солидог байсан даа, тэр болгоноор би тэрнийхээ ард нь юмуу урд нь аа эсвэл бүр хажууд нь сууж таардаг байв. Мань хүн манай ангийн ер нь хамгийн даруухан бас хичээлдээ сайчуулын нэг байсан лдаа, би болохоор 1-6 хүртлээ ер нь онц сурсан тэр үедээ бас хөөрхөн физик орос хэлний олимпиад нтр-т орчихдог хүүхэд байвшд. Би 7-гоосоо эхлээд жоохон эвдэрч эхлэх нь ч хаашаа юм ер хэнэггүй болж эхэлсэн юмдаг, аа бас 7-гоосоо эхэлж тамхи хулгайгаар татаж, за архийг бол бүр эрт 5-р ангийн зуны амралтаас эхлээд үе үе найзуудтайгаа нийлж уудаг болж эхэлсэн үе лдээ. Хахаха зарим хүмүүст  аймаар сонсогдож байгаа байх лдаа , гэхдээ тэр үеийн манай тэр хавийн пацаанууд яг тийм л байсан. Би лав ангидаа хамгийн сүүлд оройтож тамхинд орж байсан юмдаг. Өөө п**да анхны хайрын тухай бичих гэж байж юун баахан архи тамхи болоод хадуураад явчихваа, за ёстой сорри уучлаарай. Үндсэн сэдэврүүгээ ороё. 

  За тэгэхээр мань хүнийг би болвоос анхандаа зүгээр сахилгагүйтэх журмаар л хойноос нь хатгаж (нуруу руу нъ!), эсвэл хойноос нь цохих (нуруу руу нь гараараа!) аа бүр эсвэл лебчикнийх нь рэзин-г татах гэх мэтчилэн дургүйг нь хүргэж өддөг байв. Мань хүний гар аймаар чанга л даа, тэрэнд цохиулахаар аймаар өвддөг байсанлдаа (гаранд нь цохиулах!). Би ч бас тогломоо хатуудуулж нилээн хэд хэдэн удаа уйлаан майлаан болоод авсан гэжүгаа. Багшид намайг бол байнга матаастай, тэгэх тоолонд нь би бүр улам эрч хүчтэйгээр түүний дургуйг хүргэдэг байвшд. За нэг иймэрхүү байдалтайгаар 8-р анги хүргэсэн юмаа. За тэгээд тэгэс ингэс гээд 9-д орчиховоо, тэр үес эхлээд нөгөө тэрний намайг өвдтөл цохидог бас тэр үед надад төрдөг байсан мэдрэмж нтр нэг өөр болоод эхэлж байна шүү, орой гэртээ хариад тэрний тухай боддог ч болцон байх шиг. Би дотроо бол байнга өөртөйгөө зөрчилдөөстөй очиж очиж энэ тэнэг ааш муут Ганаа-д (ийм нэр өгчий) дурлаж байгаан байхдаа ухааны юм бодоод ерөөсөө эвлэрч чадахгүй байлаа. Маргааш нь ангидаа очоод бас дахиад л өөр ямар нэгэн юм бодоод олчихсон улам их дургуйг нь хүргэж хэрүүл өдөөстөй кккк. Иймэрхүү байдалтайгаар 9-өө төгсч зуны амралт ч эхлэв, би ер нь бараг галзуурч эхэлж байсан үе лдээ, очоод үнэн учраа хэлчий гэхээр өөртөйгөө эвлэрч өгөхгүй байлаа.  Аргагүй шдээ 4-н жил орчим лэвчикнээс нь татаж нуруун дээр нь харвуулж дургуйг нь хүргэн хэрэлдэж зодолдсон охиныхоо өмнө ингээд шалдаа буугаад өгч байна гэж бодохоор болж өгөхгүй байсан лдаа. Зун би орой болгон л шахуу байрныхаа гадаах шийдэн дээр өнждөг байв, байс хийгээд л Ганаатаи уулзаж царайг нь хармаар санагдана. Ёстой өдрийн бодол шөниин зүүд болно гэж байдын байна лээ шүү. Та нар санажийна тэр үеийн хүүхдүүд нэгнийхээ хаалга-г тогшоод ус их гуйж уудаг байсандаа? Хааяа сургуулынхаа хажуу талын ундааны цехээс 50-н ундаа авч ууна.
- Тог Тог Тог...
- Хэн бэ?
- Мань нь байнаа, маньдаа ус гаргаад өгчих?
- Гэртээ ороод уугаач 
- Гэртээ орчуул ээж гаргахгүй ээ .... За за гээд нэг Варены шилтэй ус гаргаж өгнө хахахахаха

   За нэг иймэрхүү зарчмаар л Ганаагынхруу ус гуйж уух нэрийдлээр шалтаг гарган гэр лүү очдог болсон гэж байгаа, хөөрхий цаадах чинь надад хичнээн дургуй байсан ч гэсэн надаас бол ус харамладаггүй байсиймөөө гэж ккк. Цаадах чинь нэг тийм хөнгөн цагаан шанаганаар тэр үеийн айлуудад их байдаг байсан даа, нэг дүүрэн ус гаргаж өгнө ккк... тэрийг нь дургуйг нь хүргэж байгаад өөрлүүгээ цацуулчихгүихэн шиг ууна, дуусчаад дахиж нэгийг гаргуулана гэж байгаа, нэгийгээ уучаад дахиад нэгийг гаргаад өгчих гэхээр бас дуугай байхгүй бөөн юм болж байж гаргаж өгнө. Гол нь мань хүнтэй аль болох удаан хамт байчих санаатай ер нь бол нийтдээ дор хаяж 3-н шанага ус уучаад гардаг байсан гэж байгаа. Яагаад гэхээр Ганаа яг надруу гөлийтлөө харж зогсож байгаад яг намайг усаа ууж дуусгангуут шанагаа аваад шууд гэр лүүгээ орчино, намайг ямарч романчик юм хум яриад гуцаж байсан ч тоохгүй шууд гэрлүүгээ орчихоно.
 ....................
.....................
.....................
Цааш нь бичий гэсэн чинь бүр шал залхуу хүрчлээ, товчлоод товчлоод шаачий.
 ......................
......................
......................

   Ерөнхийдөө би 1-р курст ортлоо тэрний араас гүйсэн лдээ даанч бид 2 бүтээгүй, аа бас яг ч  бүтээгүй гэж хэлж болохгүйн байна, сүүлдээ намайг өрөвдсөн үү яасан нэг хэсэг надаа нүүр өгч хэсэг үерхсэн юм. Эмэгтэй хүн чинь хөөрхий дасчдын юм шиг байна лээ шд сүүлдээ надаа аймаар сайн болчихсон байж билээ. Гэхдээ нээх удаагүй, уул нь болчих байсан юмыг би тэнэгтцэн лдээ.
 ........................
.........................
.........................
   Мань хүн намайг оюутан болсон хойно нэг залуутай үерхэж эхэллээ, гай болж яг намайг халамцуу көлөмцүү байрныхаа урд байрныхаа ахыг хийгээд зогсож байхад тэр 2 дандаа тааралдана гэж байгаа, надад ядаж байхад тэр залуу нь үнэн таалагддаггүй байсан нэг л тийм хүйтэн царайтай Ганаад хань болохооргүй л царайтай гар байсан юм. Тааралдахаараа байнга нөгөөдөхийг нь элдэж хөөнө, хааяа бариж авч цохино, яах гэж ч тэгдэг байсын байгаан бүү мэд. Намайг бүр үзэн ядажийсан байхөө хэ хэ аргагүйшд...

   Намайг 3-4р курст ордог жил юмуудаа, тэр 2 суугаад тусдаа гараад хөөрхөн маамуутай болсон байсан, тэгээд 2-3 жил болоод салчихсан юм шиг байгаан. Тэгээд хөөрхий Ганаа охиноо аваад буцаад байрандаа амьдрах болсон юмдаа. Ёоо сдаа гэж би Ганааг буцаад байрандаа ирчихсэн байхад нь тааралдахгүй юмсан гэж хичнээн хичээдэг байсан гэж санана, тэр болгонд хясч байгаам шиг яг хүүхдээ салхилуулаад явж байхтай нь тааралдана, яджаахад манай хажуу орц.... Би холоос явж байгааг нь харахаараа шууд чигээ өөрчлөөд зугтаачихдаг байж билээ. За бүр сунжирсан нуршуу болчлоо ингээд дуусгий. Анхны хайрын тугай гэвэл нэг иймэрхүү л юм болоод өнгөрсиймдаааа гэж. 

         Энэ пиав-г анхны хайр нь бүтээгүй бүх хүмүүст зориулаад тулгачьхая !



No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!