Tuesday, December 24, 2013

Эргэж уулздаг хорвоо

Энэ сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд ямар их юм болоод өнгөрвөө..
Эргэж уулздаг хорвоо.
Хэд хоногийн өмнө явж байгаад хэзээ ч дахиж уулзахгүй гэж байсан хүнтэйгээ улаан халз таарсан, писда ёстой хэлэх үггүй хар цагаан л шаалаа даа гэж. Өөр би яах ч билээ, за тэгэхээр найзууд минь ер нь бол эргэж уулздаг л хорвоо юм байна лээ шүү тийм болохоор хэлэх үг хийх үйлдэл 2-оо цэнэж яваарай.
Шунал ихэдвэл шулам болно.
Бас л хэд хоногийн мөнгө олчих санаатай нэг юм хийж байгаад санхүүгийн хувьд бүрэн дампуурчихлаа новш гэж.  Байрныхаа турээс мүрээс хамаг юмаа нийлүүлж байгаад дайрсан бүр гомбоо шаачлаа. Уул нь зөв эхлээд гоё болж байсан байдаггүйээ, хэтэрхий их шунаснаас л болох шиг боллоо.
За тэгээд өөр бас бус янз бүрийн л юм боллоо доо, хамгийн ноцтой нь л энэ хоёр байлаа. Бүүр нэг юм бичих гэхээр ерөөсөө эвэлж өгөхгүй байх чинь ингэс гээд  хэдэн өгүүлбэр тавьчаад дуусгая даа.
Нилээн хэдэн жилийн өмнө үзэж байсан киногоо олж үзлээ та нар бас л үзсэн байх. 
Нилээн сайн болсон кино шиг санагддаг, нэг үзчихэд илүүдэхгүй байх. Энэ кино-г узэхээр яагаад ч юм нэг хүн санаанд орж ирээд байдаг юм. Нилээн олон жилийн өмнө би  Эрдэнэт-н вагонд суугаад хот орохоор явж байсан юмлдаа, би бараг 13-14 настай л байсан байх. Вагоны шатаар цүнхээ өргөж гаргах гээд дийлдэггүй ээ тэгсэн хажуунаас нэг их сүртэй хууз сахалтай ах цүнхийг маань дээш өргөж оруулж өгч байсан юмдаг. Яг тэр үед тэр ахын пиджакны энгэрийн  завсраар суганд нь нэг тийм Америк кинон дээр цагдаа нар сугандаа буу хийчихсэн байдаг даа яг тэрэн шиг тийм гэртэйгээ буу цухуйчихсан байсныг ерөөсөө мартаж чаддаггүй юм. Цүнхийг маань өргөхөд тэр буу нь наашаагаа цухуйж ирээд надад маш тод харагдсан л даа. Одоо бодоод байхад яг энэ кинон дээр гардаг шиг царай зүстэй бие хаа нь ч нэг иймэрхүү ах байсан юмдаг. Тэр үед би их боддог байсанлдаа энэ хүн цагдаа хүн байвуу? яг яагаад тэр хүн буутай явсан юм бол нтр гээд их юм боддог байвшд.
За тэр ч яахав, хэд хоногын шөнө нойр хүрдэггүй яаж унтийдаа гээд хөрвөөгөөд хэвтэж байтал, утсанд маань Монголоос нэг дуудлага ирээд тасарчихлаа дугаарыг нь харсан чинь нэг л их таньдаг дугаар байна. Тэгэхээр нь компютэрээ асааж байгаад мобинэт-н утсаа асаагаад залгалаа (Монголд байгаа юм шиг л тарифаар ярьдын). Өө тэгсэн чинь харин нэг л их танидаг хоолой байна уу гэж байна, тэгсэн харин манайхан бөөнөөрөө нийлчихсэн нэгнийдээ архидаад сууж байна гэнээ, бугдэнтэй нь ээлжлээд л бааахан л юм ярилаа. Би нь ер сүүлийн хагас жил Монголруу найз нартайгаа холбоо байрагуй хүнлдээ, тэгээд жаал утсаар буу халав. Ууж байна гэхээр нь болдог бол нисэж очоод хамт суумаар санагдсан шүү. Манайхан байдаг янзаараа л байгаа бололтой, зарим нь шинэ хүнтэй болсон байна, зарим хүнтэй сууж амьдрал зохиож байна, нилээн хэд нь эхнэрээсээ салсан байна, нэг найз маань саяхан цол нэмсэн гэж байна, нэг найз маань байр авч тусдаа гарсан гэж байна. Удаан ярьсан чинь бүр сэтгэл хөдлөөд гарч ганц шил авч уумаар санагдаж байна шүү.. даанч энд шөнийн 3-т ямар ч архины дэлгүүр олдохгүй лдээ, тэгээд нэг л их гэгэлзсэн амьтан унтах гэсэн бүүр нойр сэргэчихсэн хий дэмий л салтаандаа гараа хавчуулж хэвтлээ. Тэр өдөр Монголд нэг хуучины хип хопчдын шоу болж байгаа ч гэнүү, мэдэхгүй ээ нэг тийм хип хоптой л холбоотой юм болсон юм шиг байна лээ тэгээд зарим нь очиж үзэх гэж байгаа гэх шиг болсон тэгээд тэд нар биесээ халааж байгаан байхооо. Ганц хоёр өгүүлбэр тавиад дуусгий гэсэн харин нилээн их юм биччихлээ энэ хүрээд дуусгаядаа. 
Мартсанаас хэд хоногоос шинэ жилээс өмнө зээл тавьж байгаад, шархаа нөхөхөөр нэг панз үсэргэх санаа байна, миний блогыг уншдаг хүн байвал миний төлөө нэг сайхан залбирчаарай ок. ядаж энэ байрныхаа түрээсийг төлийдөө энэ чинь одоо тиймээ. 
Монголд одоо шинэ жилийн уур амьсгал орчихсон гоёо байгаа байхдаа, охид хүүхнүүд энд тэнд плажтай гүйлдээд л.. айдааа сайхан даааа, эндхийн шинэ жил нь яагаад ч юм үнэн мяа байдиймаа одоо Хмас нь гээд бүгд гэр гэртээ таг чиг. Оноос өмнө 1-2 бичлэг шаахыг бодноо бас панзаа амжилттай үсэргэчүүл хэлнээ ок. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!