Monday, March 7, 2016

Кино ший

6-н өөр хүнээс Ко авч байж бичнэ гэвэл ёстой нөгөө хөл бөмбөгийн Балжаа ахын хэлдэг шиг чоно турж үхсэн газар цөлсөн бөмбөг гэдэг шиг юм болохын юм шиг байна. Угаасаа 3-4н хөн уншигчтай блогоос 6-н өөр хүнээс 6-н  өөр Ко нэхнэ гэдэг угаасаа хэзээ ч бүтэшгүй санаа бөгөөд миний тэнэгийнх. За тэр олон долоон юм шалчигнах яахав. Сүүлд үзсэн 2 киноныхоо тухай худлаа үнэн хулхины бичлэг чааяа гэж бодлоо.

  Нөгөө хит болоод байгаа (яг болсон ч юмуу үгүй ч юмуу!?) Revenant, Hateful 8 гээд 2-г кино олж үзлээ.

Revenant.

Базарваань, энэ Лёо ах яасан ч амь бөхтөйн, хаднаас морьтойгоо нэг унахын, өвлийн хүйтэнд голын хүйтэн усанд ч нэг урсахын, баавгайд бариулангаа ч алдахын, чонотой зэрэгцээд шахуу хоол идэхийн, индиан ах нарт алуулангаа алдаад элдэгдэж хөөгдөхийн....
Үхэшгүй мөнхийн Каше (зөв биччих вүү буруу биччихэв үү?) гэдэг шиг л шааж байна лээ.
Надад бол нэг их тийм сүртэй таалагдсангүй ээ хө. Оскар авах ёстой ч байсымуу гүүмүү!?


Hateful 8.

Хаанаас ч харсан Тарантино ахын найруулсан кино биш гээд хэлчээрэй чи ! гэсэн юм шиг кино болсон байна лээ. Яг Тарантино хэв маяг тэр чигээрээ энэ кинонд агуулагдана. Үйл явдлыг өмнө урьд нь оруулж явдаг мөн сүүлд нь бүх юмны зангилаа нь тайлагддаг гэх мэт. Ер нь Тарантино-н наируулсан бүх киног үзсэн хүн байвал миний юу яриад байгааг ойлгож байгаа байх. Цаадахны чинь наируулсан 8-н кино л байгаа шүүдээ,  Pulp Fiction, Kill Bill ... гэх мэт. Кинонд тоголсон дийлэнхи жүжигчид Тарантино-н бараг бүх кинонд тоголсон гарууд.
За ерөнхийдөө киноны талаас илүү хувь нь харилцан яриа гэхүү дээ жоохон уйтгартай ч юм шиг, аа гэхдээ  бүгдийг нь ойлгож чадвал бас зүгээргүй юмнууд яриад байх шиг байгаан. Яг үнэнийг хэлэхэд заримдаа яг юу яриад байгааг нь ойлгоогүй, ёстой ерөнхийд утгаар нь гуслаа. Дахиад нэг үзэж байж л ... Киноны сүүлд хэсэгт бүх юмны учир тайалгдаж сонирхолтой болж ирсэн гэхүүдээ. Кинонд гарч байгаа үг хэллэг нтр бол авах юм байхгүй. Тэр хөгшин өвгөний горыг малттдаг хэсэг хамгийн хорсолтой... Өөрсдөө үзээд харах байлгү.
 Дүрслэл эффект жүжиглэлт нтр бол ярих юм байхгүй янзын. Америкийн ковбой-той гаруудын тухай кинон дээр нилээн их гардаг бас сонсогддог доо Bounty Hunter - гээд!? Цагдаа бол бас яг биш, ерөнхийдөө ямар нэг гэмт хэрэгтнийг баривчлаад (үхсэн/амьд- тухайн нөхцлөөсөө хамаарна) цагдаагын газар аваачиж тушаагаад шагналын мөнгийг авдаг гар гэхүүдээ. Нэг тийм гарын, нэг жижиг хотын шерифф-т тушаах гэж авч яваа нэг хүнд гарын хүүхэнээс үүдэн хэрэг явдал мандана гэж байгаа... За тэгээд өөрсдөө цааш нь үзнэ биз.

 Монголд уулзаж ганц 2 пиав уулцах хоншоортой гар байвал ко үлдээгээрэй, хамт Монголд хит болоод байгаа кино үзсэн ч яахав. Удахгүй Монголруу богино хугацаагаар аялан тоглолт хийнэ.


http://hdmovie2k.me/watch-the-hateful-eight-2015-online-putlocker-solarmov-primewire-free




2 comments:

  1. Аль алийг нь үзээгүй байгаа гэхдээ үзнэ гээд хадгалчихсан :)

    ReplyDelete
    Replies
    1. Зөв ! заавал үзээрэй. Аа бас Bridge of Spies гээд киног олоод үзчихийг бодоорой ок ! Том Ханкс ах тоголсон их дажгүй кино байна лээ

      Delete

Сэтгэгдэл үлдээх!