Friday, November 11, 2016

Болгарын София хот (тоглолт хүлээх зуураа ганц бичлэг хийхээс)

Өнөө шөнө Нарантунгалаг даагаа нэхэж Оросын Сергеи Гафуровтой тоглох юм байна. Тоглолт эхлэхэд үндсэндээ 2 цаг дутуу байна иймээс ганц пост шурт хийлгий гэж шийдлээ. Өнгөрсөн жил манай хүн нилээн хамрасалтайгаар ялагдсан, харамсалтай ч юу байхав дээ маш ширүүн тулаан болсны эцэст боолтонд орж ялагдсан лдаа. Гафурав бол маш ширүүн өрсөлдөгч бас дээр нь насаар ч манай хүнээс нилээн залуу лдаа, мөн барилдаанд буюу өчих мэхэндээ тун гарамгай гэж байгаа. Манай Нарантунгааг нилээн хэдэн удаа хүнд өчих мэхэнд оруулсан боловч манай хүн шийр зааж мултарсааар эцсийн мөчд яалтачгүй юм болсон. Өнөөдөр чи минь заавал ялна шүү !!!.
Нарантунгаа гэснээс миний хэд хэдэн найз нар Нарантунгалагын гарын шавь болохоор секц дугуйланд нь явдаг байвшд зарим нь Сонсогчийн Алдар гэсэн том тэмцээнүүдэд 10-н жилийн насан хүрээгүй хүүхэд байхдаа ороод эхний тойрогтоо өрсөлдөгч нтрээ ялж явсан түүхтэй. Гэхдээ бүгд тулааныхаа урлагийг орхисон (оооё ямар сүртэй хэлчвээ :-p) )

За тэр яахав буруу тийшээ хадуураад чаахаасаа өмнө гарчигныхаа сэдэв рүү орьё.


Санаж байвал нилээн дээхнэ үед би нэг Дракула харш нтр-тэй пост чааж байсан даа !? Яагаав нөгөө Драк ахын ор нтр дээр нууцаар хэвтэж үзэж нтр балайртаж заваартсан гээд...
Санахгүй байвал гохино гэшшш хахахахахаха......
За тэгэхээр Болгар улс нь Румын улстай хил залгаа гэж байгаа, Драк ахын харшыг үзэж ганц хоёр хоночоод шууд автобусаар Болгар буюу Габров ах нарын нутгийг зорьсон гэж байгаа.  Явах замдаа бас болоогүй Румыний нэг жижиг тосгонд маш эртний буюу 2000 жилийн түүхтэй эртний Ромчуудын ажиллуулж байсан нэг газар хэдэн цаг саатсан (бараг хагас өдөр) гэж байгаа тэнд нэг орчин цагийн Индиана Жонс шахуу нэг ах хүүтэй таарч маш сонирхолтой үйл явдлууд болсон доо. Гэхдээ энэ тухай дараа тусд нь пост хийнээ.

Болгар - Румын зам зуур.

Байгал нь үнэхээр тасархай байсаан дуу алдмаар. 5-н сарын үед байсан гэхэд яг л зун болчихсон байв. Би юм үзээгүйгээрээ яахав хүмүүсийн урдуур дайрах нь шахуу автобусруугаа гүйж ороод бас л хамгийн урд жолоочийн хажууд суугаад авсан гэжуагаа.
Дээрх зурган дээр харагдаж байгаа шиг битүү ой мод харин тал газар болсон хэсгээрээ битүү газар тариалан болчихсон нилээн амжиргаатай болвуу гэмээр харагдана. Замуу харгуй гэж сайхан юмаа, гэхдээ урьд ийм байгаагүй гэнэ яагаад өнөө гайхал Епрөпын холбоонд элсэхийн тулд тэдний тавьдаг стандартын дагуу бүхнийг шинжилж янзалсан гэнэ.



                                                               Болгар улсын хил
За ингээд бүтэн өдөржин цонх ширтэж гөлөрч явсаар 5 цагийн алдад Болгарын хилээр ороод цаашаагаа София хот хүртэл дахиад хэдэн цаг давхисны эцэст зорьсон газраа хүрлээ. Цаг нилээн орой болж харанхуй болсон байсан боловч ойрхон гарч хоол идэхээр гартал Jon Bon Jovi -н тоглолт болох гэж байна гээд баахан лого бүхий футболк ороолт зүүсэн гаруудтай таарсан гэж байгаа. Хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхийг үнэхээр их хүсч байсан боловч гостуу Габровуудаас айгаад үнэхээр зүрхэлсэнгүй бас дээр нь маш их ядарсан байсан болохоор буудалруугаа очоод шууд унтахаар шийдэв.

Манай Улаанбаатарын Бага Тойрог орчим той адилхан харагдаж байгаа биз 

Хотын ерөнхий архитектүр дизайн нтр нь Монголтой маш төстөй зарим газраа бараг яг адилхан гэж хэлж болмоор. Адилхан пост комунист улс дээр нь Зөвлөлтийн хараанд байсан зэрэг шалтгаануудаар ч гэх юмуу ер нь Монгол шиг, бүр хүмүүсийнх зан ааш, харьцаа зэрэг нь яг Монголоо Монгол.


Манайхаар бол дунд гол нь л юм шиг байгаан 


Манайхаар бол Арслантай гүүр нь л юм шиг байгаан.Үгүй ээ бүр яг байгаа биздээ !? тэр Арслан нтрийг нь харчихалдаа !



Ялалтын тэрүүгээр яваад байгаа юмуу хаашайн

Энэ 4-н Болгар бүсгүй надад ямар их тус болсныг үгээр хэлэхийн аргагүй ээ ! Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан байхад минь 250 км- н  цаанаас машинаар хүрч ирж аваад буцаад 250 км газар хүргэж өгнө гэдэг бас гоё биз, айн !? Танихгүй гарууд шдээ, бас зүгээргүй багажиндаа нэг авдар пиво хийчихсэн тэрүүгээрээ намайг дайлсан гэж байгаа. Та нартаа баярллаа гэж ахин дахин хэлье. .
Болгар дахь Монголын элчин сайдын яам. Цэлгэр том хашаанд сүртэй том байшин байлээ дээ харин ч нэг. Аргагүй хуучны соц найзууд байсан гэсэндээ маниусд гайгүй юм өгсөн шиг байгаан. Монголын хэн ч гэлээдээ нэг том генерал хүн элчингээр анх очоод бариулж байсан байшин юм гэнэ лээ шүү таминээ !
 Энэ бичлэгийг ингээд дуусгахаас өөр аргагүй боллоо, учир нь миний компютер дээр байсан зурагнууд ихэнхи нь яагаад ч юм устсан байна. Ерөнхийд нь хэлэхэд би Болгарт нэг их олон хонохгүйгээр 3-4 хоноод өөр тийшээ явах байсан боловч замд асуудал гарсны улмаас төлөвлөгөө өөрчлөгдөж София-д дахиад 7 хоносон бөлгөө. Энэ хугацаанд Болгарын София их сургуулын оюутны хотхоноор дэмий тэнэж 1 Монгол  эгч 1 Монгол оюутан 2 тай тааралдаад супермаркетын урд шөнөжин сууж архидсан, автобусанд туулайчилсан, гудамжаар хөл бөмбөгийн фанатуудтай халз тулсан, шөнийн София-д гудамжинд хүмүүстэй нийлж архидсан, нэг гартай зодоон хийгээд хурууны 4-н үеээ шалбалж фулболкоо урсан, Болгар хэл мэдэхгүй мөртлөө Болгар үсчин эгчээр үсээ засуулах гэж хөгөө чирсэн, амттай Болгар хоол,  түм бужигнаж тал бүрээс гудамжны уран бүтээлчдийн дуулах дуу хөгжмийн аялгуу,  90-өөд оны өмнөх кинон дээр гардаг шиг гар гараасаа хөтлөлцөн алхах хосуудаар дүүрсэн уянгын кино шиг гудамжнууд, Болгар дарсны амт, мөн онгоц хөөрөхөөс 15 минутын өмнө амжиж орж Мюнхэн рүү ниссэн нтр гээд маш олон мартагдахааргүй адал явдалтай юмнууд болсон лдоо ууг нь. Гэхдээ ингээд энэ бичлэгийг дуусгая даа. Тэгээд ч одоо удахгуй Нарантунгаа- н тоглолт эхэллээ. Дараа боломж гарвал дахиж очих газруудын жагсаалтанд орсон гэжүагаа.




1 comment:

  1. Zuun Europa yavj uzeegui. Yavna daa l gej bodhiim daa. Chi bol unen adal yavdaltai goy yavsiin bna.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээх!