Би одоогоор нэг их олон орноор явж үзээгүй байна лдаа ( цаашдаа олон орноор явах байхлдаа), гэхдээ зорчиж байсан цөөхөн орнууд дундаас миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн нэг хот байдаг юм. /сэтгэл хөдлөөд чихшиг/
Энэ бол Румын улсын хойд хэсэгт байрлах Cluj-Napoca гэж жижигхэн хот юмлдаа. За тэгэхээр одоо би яахнуу? энэ хотын тухай зургаар баяжуулаад бичих нь байна.
Бор гэдэг Серби улсын хилийн ойролцоох жижиг хотоос автобусанд бүтэн өдөржин нүдүүлсээр орой наран жаргахаас 2 цагийн өмнө очсон гэж байгаа. Румын улс Европын холбоонд багтдаг юм байна, холбоонд нэгдэхийн тулд Европын холвооны улсуудад тавигддаг стандтарын дагуу авто зам, замын тэмдэглэлэгнүүдээ бүгдийг нь засаж сайжруулсан гэх, тийм ч учраас зам нь сайхан юмаа.
Энэ нөгөө алдарт Дунай мөрөн шүүдээ, нилээн хэд хэдэн улсыг дамнан урсдаг үнэхээр сүрлэг том мөрөн байна лээ. Сербийн нийслэл Белградад Дунай, Сава мөрний бэлчир гэж сайхан газар бас бий.
Ерөнхийдөө Дунай мөрний дагуу гэлдэрсээр байгаад Румын улсын хил хүрнэ.