Wednesday, February 15, 2017

Өнөөдөр гэгээн хайрын өдөр

Ганааг их сургуулийн 2-р курст сурч байхад дээд курсынх нь Зулаа гэх охин жилийн чөлөө авсан байсны улмаас нэг анги улиран Ганаагын ангид орж ирэн суралцах болжээ. Зулааг гаднаас нь харвал өндөр гуалиг биетэй, нилээн ганган дэгжин хувцаслаж явдаг, тамхи татдаг, ууж идэх дуртай нилээн юм үзсэн байрындуу гэмээр охин байлаа, товчоор хэлвэл тухайн курсынхээ охидуудын сор нь гэж хэлж болохуйц охин байлаа. Ийм болоод ч тэрүү ангийнх нь хөвгүүдийн дунд Зулаа г явдалтай охин гэсэн, дээд курсын тэр тэрэнтэй ингэсэн тэгсэн гэх мэтчилэн явган яриа тасрахгүй. Аа харин Ганаа бол курсынхэн дотроо толгой нь биш юмаа гэхэд нөлөөтөй, хүн болгонтой найз болчихдог, уувал ч уудаг, хичээл хийвэл хийчдэг тийм л нэг залуу. Зулаа , Ганаа мөн Ганаагын 2 найзын хамтаар 4-лээ нэг групп болон бүх хичээлийнхээ даалгавар, бие даалтуудаа хийдэг байлаа.
Тэр 4-н нөхөрлөл нилээн гүнзгийрч хаа ч явсан цуг явах бөгөөд энэ эрчээрээ тэдний хичээл сурлага илт сайжирч байлаа. Ингэж цаг хугацаа явсаар нэг л мэдэхэд Ганаа Зулаа хоёр үерхэж эхэлсэн бөгөөд даруй 3-р курсээ төгсч 3-н сарын хугацаатай зуны уртын дадлагад явах болсон байлаа. Харамсалтай нь тэр хоёрт нэг газар дадлага хийх боломж гарсангүй, угаас тэгэх бололцоогүй юмлдаа.

.............................................

ГАНАА: За сайн уу? сайн явж ирсэн үү? Чиний дадлага хийсэн газар ямар байв даа? Зуны 3-н сар гэдэг богинохон сонсогдох мөртлөө хэн нэгнийг санаж хүлээхэд нилээн удаан хугацаа байна шүү тиймээ? чамайг юу хийж байгаа бол яаж байгаа бол гэж би өдөр болгон л боддог байлаа. Одоо ингээд чамтайгаа дахиад уулзахад сайхан байна. 

ЗУЛАА: ... өө гоё байсөөн, манай ээж миний дадлага хийсэн газар цуг ажиллаж байсан болохоор нилээн эрх чөлөөтөй дураараа сайхан л байлаа. Хотруу чөлөөгөөр нилээн хэд хэд орж ирж амарсан. Чиний дадлага хийсэн газар хэр байв даа? хэр юм сурав.

ГАНАА:  Дажгүй дажгүй, анхандаа нилээн л шантарч байлаа сүүлдээ гайгүй болсон. Эхлээд Дорнодын Баян-Уулын ортяд дээр хэд хоноод цааш Оросын хил орчимоор нилээн ажилласан. Дадлагын маань удирдагч багш бид хоёр голцуу майханд байрлаж өөрсдөө хоолоо хийж явсан болохоор заримдаа нилээн л зутруу байлаа. Ялангуяа бороо орохоор нилээн хэцүү байдаг юм байна лээ. Би бүр эхний 14 хонож байхад бүгдийг хаяад хотруу буцаж очоод сургуулиа хаядаг ч юм билүү гэж бодож байсан шд.

ЗУЛАА: хахахаха... арайч дээ тиймүү?

ГАНАА: Харин тиймээ эхэндээ бүр нилээн зутарсан. Гэхдээ 14 хоноод ажиллаад юмандаа дасаад ирэхээр дажгүй болчихдог юм байна лээ. Дараагаар нь Дашбалбар сумын хойд хэсэг Дөч голын тэр хавиар нэг хэсэг ажиллаж байгаад 7-р сарын дундаас эхлээд Урагшаа Дорноговь-н Сулинхээрийн тийшээ сая 9-н сар хүртэл ажиллаж байгаа ирлээ. Энэ 3-н сарын дадлагын хугацаанд Монголынхоо урд хойд хоёр хилийг харчаад ирэх шив дээ кккк. Намайг дараа жил сургуулиа төгсөхөөр авч магадгүй л юм шиг байна лээ.Чи дараа жил төгсөөд яахын? цаадуул чинь авна гэж байна уу?

ЗУЛАА: Манай ээж ажилладаг болохоор гайгүй байхөө, ээж бас гайгүй албан тушаал хашдаг болохоор дажгүй байх л гэж бодож байна.

ГАНАА: Миний найз бүр дуу цөөтөй болчихжээ, надтай удаан уулзаагүй болохоор ичээд бишүүрхээд байгаа юмуу? хахахахахаха

ЗУЛАА: үгүй ээ хаанаас даа. Өө тэр ангийнхан ирж байна, одоо бөөнөөрөө нөгөө ордог байсан КАФЕ руу явцгаана гэсэн.

ГАНАА: аа харин тэгнэ гэж байх шиг байсан. За өнөөдөр ч нилээн биеээ цэгнэж уухгүй бол нилээн бэлтгэл муутай байгаа, ккккк...  хэдэн сар уулзаагүй гээд ангийхан нилээн ширүүн үзэх байх. Найзыгаа муудах гээд ирвэл болиулаарай. Өнөөдөр 2-лаа хамтдаа гадуур хоньё, ок ?!

ЗУЛАА: За чи тэгээд үгэнд ордоггүй давруу шүү !!!

ГАНАА: за за мэджаагаа мэджаагаа

*************

 Нэг иймэрхүү яриа өрнөөд Ганаа ЗУЛАА хоёр ангийнхныгаа даган байнга ангиараа орж суудаг байсан хуучин кафе руугаа явцгаалаа. Хэдэн сар уулзаагүй ангийнхан бие биенийгээ харан хөөрцгөөж баруун солгойгүй л сархад зооглох аж... Уулзаагүй удсан залуучууд юу эсийг ярихав, хаана хаана яаж дадлага хийсэн юу үзэж харсан, яаж хөгөлсөн гээд л нэмж харчирлаад л ам уралдан ярьцгаана. Энэ дунд Ганаа ЗУЛАА хоёр ширээн доогуур бие биенийхээ гарнаас барьчихсан нүдээрээ бие биеэн руугээ үе үехэн харц чулуудан талимаарчихсан сууна..

ГАНАА: Энэ чиний утас уу? дуугараад байх шиг байна

ЗУЛАА: Өөө тийм байна шдээ, за найз нь гарч утсаар ярьчихаад ороод ирье, ок !

ГАНАА: Хэн юм бэ наадах чинь?

ЗУЛАА: гэрээсээ гэрээс

ГАНАА: ок, ок пожалиуста

.....

Зулаа утсаар ярихаар гарснаас хойш хэсэг хугацаа өнгөрлөө, Ганаа санаа нь зовсон байртай тамхи татангаа гарч шалгахаар араас нь гарлаа. Кафены хаалга хагас нээлттэй байх ажээ, хаалганы цаад талд Зулаа утсаар ярьж байхыг сонсоод Ганаа хаалганы нөгөө талд тайвширсан байртай тамхиа асаан гүнзгий гэгч нь сороод Зулааг цочоох санаатай хаалга руу дөхөн очлоо...
Буруу байжээ... Ганаа тэр үед тамхи татахаар гарах ёсгүй байж... Ганаа хаалга руу дөхөж очоод сонсох ёсгүй үгээ сонсоод зог туслаа....
................
Тэрхэн үед яг юу болсныг Ганаа өөрөө ч сайн ойлгосонгүй нэг мэдэхэд Зулаагийн гараас чанга гэгч нь атгачихсан гудамжаар алхаж явлаа. Тэр хоёр замдаа юу ч ярилгүй алхаж явсаар хотын нөгөө захад ирчихсэн байв. Гэнэт Бадмаа гараа Ганаагын атганаас суга татаж аваад юу ч хэлэлгүй гүйсээр автобусны буудал дээр зогсох таксинд суугаа алга болов. Ганаа хойноос нь гүйсэнгүй, болиулахыг ч оролдсонгүй.
Ганаа  болсон бүх процесыг дахин тунгаахаар гудамжны сандал дээр суун тамхиа татан хэсэг суулаа, уусан архи нь ч гараад эрүүл болчихсон байв. Энэ үед намрын бороо зөөлөн шивэрч дуслууд нь Ганаагын хацар нүүрийг даган урсана. Гэхдээ Ганаагын нүүрэнд уур гомдол, зэвүүцэлийн аль нь ч байсангүй харин эсрэгээрээ инээмсэглэл тодорсон байв. Ганаа гэхдээ ганц л зүйлийг сайн ойлгож байлаа юуг гэхээр маргаашнаас эхлээд энэ бүхэн Гэгээн Хайрын Дурсамж болно гэдгийг л...







No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!