Wednesday, December 24, 2014

Ромаанчиг байж чадах болуу хахахаха

30 хүрэхээсээ өмнө яаж ийж байгаад нэг толгой нь эргэсэн хүүхэнтэй...
...танилцаад хульхин дээр нь сарнай ургуулж байгаад аваад суучих ухааны юм, анх энд ирэхдээ боддог байвшд.

Үхсэн нохойны оцгор гэж...... Юм гэдэг санаснаар болдоггүй бололтой.  За тэгээд ч одоо надад ямар өөрөөсөө өөр хүнийг take care хийх потенциал ч байгаа бишдээ. Нас явах тусам л улам муу санаа суугаад, естөй нөгөө санаа гэж собака болох тийшэээгээ...
Ер нь тэгээд юугаа ч мэдэхгүй оюутан пацаан байхдаа нэг юмтай зууралдаад, хэрэлдэж зодолдож байгаад ч хамаагүй суучуул бас зүгээр юм шиг байгаан. Аа тэгэж бодохоор бас худлаа юмаа, зарим нэг эрт гэрэлсэн найз нарыгаа харахаар тал нь салсан, эсвэл нул ганц бие ээжүүд л байх юм. Аа нөгөө тал нь болохоор ёстой хэрэлдэж зодолдож гүрдийсээрээн байгаад сайхан амьдралыг цогцлоож чадсан байх юм. 50/50 хувьтай л байдаг бололтой. Ингээд бодоод байхаар бүр заримдаа толгой эргэчих юм. Зарим гарууд эхнэр хүүхдээ хаяаад дараагийнхтайгаа гэрлээд дахиад хүүхэдтэй болчихсон явж байх юм... Ааа зарим нь болохоор бүр 3-дахьтайгаа нийлээд явж байх юм... Ааа бүр нөгөө хэсэг нь 1-с салаад 2 дахьтайгаа суучихсан +1 нууц амрагтай (зарим нь доод тал нь 2), эсвэл анхныхтайгаа + дор хаяж 1 уулздаг хүүхэнтэй ч байх шиг. Гэтэл бүүр нөгөө хэсэг нь ертөнцийн нөгөө мухарт ном сураад ч байгаа юм шиг үгүй ч юм лам шахуу болчихсон гүрдийс хийгээд явж байх жишээний. 
Жоохон царай зүс тааруу бас ядуу оюутан дээр нь нас яваад байдаг гайгүй юм олддог л байгаадаа бурхан минь...
Зассс ер нь сармагчингаас нэг хуруу дээр байхад л болно доо болно гэшшш.....
 За за олон долоо дэмий балай юм бодож гэвтэлгүй унты гулгайч гэж....

+30 хүүхнүүд ромаанчик байдын гэсэн 30-дөхөж яваа эр ромаанчик байж чаддын болуу?


Жич:  дутуу нойртой шөнийн солиорсон пост

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!