Нэгэн дурсамж- FM
Одоо цаг шиг интернэтээс хүссэн юмаа үзээд сонсоод татаад авч болдоггүй
байсан болоод тэр үү FM радионууд бидний амьдралын нэг хэсэг байлаа.
Үнэхээр ч дуу хөгжмийн цангааг жаахан ч гэсэн тайлдаг, дээр нь залууст
хандсан гоё гоё радио нэвтрүүлгүүд их явдаг байжээ. Гэрлээ унтрааж
орондоо ороод л шөнөжин FM сонсдог байж билээ. 102.5, 107.5 нтр хамгийн
дажгүйнүүд нь байсан. Гэхдээ надад бол 107 таалагддаг байсаан. Бас 101.7, 104, 104.5 ч гэсэн дажгүй нэвтрүүлгүүдтэй байсан. 101.7-н сэтгэлийн үг -г шөнө орондоо сонсоод хэвтэж байхад сайхан байдаг байж билээ. FM-рүү шууд нэвтрүүлгийнх нь үер холбогдоно гэдэг бол бас л тэрүүхэндээ хэцүү ажил байлаа шд. FM ч
сонсолгүй их уджээ. Одоо юу цацдаг юм бол доо?!
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх!