Wednesday, March 5, 2014

Алтан үеийн кинонууд

...гэсэн сүр гарчиг шаагаад, ганц бичлэг шахчий.
Манийг пацаан байхад манай нэг хамаатны ах кино прокат ажиллуулдаг байлаа. Хуучнаар бол өргөө кинотеатрын замын урд талын 9-ийн байрны хажуу талд залуус үсчин гэж байсан даа,
одоо бол хаан банк бас бус юмнууд ороод удаж байна, залуус үсчин гээд яривал яг хорооллын унаган хүүхдүүд л мэдэх байх. За тэр яахав, ахын прокат тэнд байдаг байлаа, мань чинь ахтайгаа хамт орой болгон очиж кино приставка 2-г  гэрлүүгээ авч очоод баахан кино үзнэ. Уул нь приставка нь угаасаа манай приставка лдаа. Ван Дам, Поло эсвэл Боло Янг 2-н тоголсон шилэн бээлий, Ч.Оюунбат ахын тоголсон хөзрийн нууц, Светлые Будушее буюу Гэрэлт Ирээдүй, энэ доор зургийг нь тавичихсан байгаа Bullet in The head гэхдээ тэр үед өөр нэрээр гарч байсан, Чаки ахын тоголсон алтан үеийн кинонууд, Самао Хунг, Индиана Жонес, Тамын шоо эсвэл чөтгөрийн гурвалжин...... ингээд дурьдаад байвал тэр үеийн кинонууд зөндөө. Үнэхээр бага насны минь дурсамж юмдаа.

                                                             Bullet In the Head
                                           Светлые Будушее буюу Гэрэлт Ирээдүй - A Better Tomorrow
                              Светлые Будушее буюу Гэрэлт Ирээдүй - A Better Tomorrow
                                                 Blood sport - Шилэн бээлий гэдэг нэртэйгээр гардаг байсан




                                                                Алдарт Гурвал
Манай авга ах прокаттайн буянаар ах бид тэр үеийнхээ шинэ соргог гэсэн кинонуудыг бүгдийг нь түрүүлээд үзчихдэг байвшд, тэгээд тэр кинонууддаа байрныхаа найзуудад ярьж өгнө гэж байгаа, зарим нэг сайн найздуугаа гэртэй аав ээжийг эзгүйд хулгайгаар оруулж кино үзүүлнэ. 
Видеө кассетны толгой бохирдоно гэж нэг юм байсан даа, тэгээд нэг тийм толгой цэвэрлэдэг кассет хийгээд урагшаа хойшоо гүйлгэж цэвэрлэдэг байсан шиг санагдаж байна. Ахад приставканы толгой бохирдууллаа гэж гүй мөн их загнуулдаг байвшд. Авга маань хааяа, за хааяа ч юү байхав прокатан дээрээ том хүний кино хүвилж зардаг бас прокаталдаг байсан шд нээрэээ хахахаха. Мань чинь тэд нараас нь сэм туучихдаг байсан гэж байгаа хахахахаха, ахтайгаа бас 2-3 найзтайгаа нийлж байгаад цагаан сараар аав ээжийн эзгүйд нөгөө порногоо үзэж байсан чинь гэнэт аав ээж 2 гаднаас орж ирэх чимээнээр бараг л анх удаа амьдралдаа сандарч үзээгүйгээрээ сандарч, хурдалж үзээгүйгээрээ хурдалж үзсэн байх, цагаа тулахаар хамаг юм гацаад балардын байна лээ хахахахаха. Порно гэснээс манай 2 найз нэг удаа хоорондоо порно кино солиж үздэг баатрууд болвоо. Тэгсэн гэр гэртээ хариад нөгөө киногоо асаагаад үзсэн чинь нэг нь нөгөөхдөө гимнастикийн хичээл нөгөөх нь нэгндээ хүүхэлдэйн кино өгөөд порно кино гэж худлаа шаацгаасан байгаа юм хахахахаха, маниус энийг нь сонсчоод татаж унатлаа баахан инээлдэж билээ, 2 бие биенийгээ хулхиддаг баатрууд болсон чинь байхгуй шүү бүр. За тэгэхээр та нар эндээс юу ойлгов??? Порно кино гэдэг чинь тэр үед тийм л эрэлт хэрэгцээ ихтэй тэгсэн мөртлөө багачууд бидэнд олддоггүй ховрийн бараа байсан байх нь, гэтэл одоо яажийна дурын пацаан интернэтрүү ороод хүссэн порногоо үзэж болохоор болсон байна. Видёо кассет кино прокат, приставка гээд ярихаар одооны пацаануудад сонин л сонсогдох байх, гэхдээ тэр үед бидний амьдрал тийм л байсымдаа. Манийг 7 билүү 8-д орж байхад манай нэг ангийн хүүхэд гэртээ компютэр бас интэрнэттэй болсон гээд бид нар ангиараа очиж анхныхаа порног үзэж байлаа шд хахахаха ямарав? 1998-2000 оны л хавьцаа байсан байх. Мань чинь бүүр хожуу гэртээ ком-той болж байв. 
Алтан үеийн кинонууд гэчээд баахан порно ярьчихдаг нь буруу юу зөвүү энэчэнэ одоо хмм.
За тэр үеийн телевизээр гардаг байсан кинонуудын талаар ярийлдаа. Та нар санадаг уу? Банштай Зутан гээд нэг Германы олон ангит кино гардаг байсныг? Ядаж байхад зөвхөн хагас бүтэн сайнаар л гардаг байлуу яалаа, зорин байж л үздэг байвшд. Тэр үеийн Оросын хүүхдийн кинонууд бас их хөөрхөн байсан, жишээ дурьдахад; Электрөн жаал, бас нэг робот охин гараад байдаг кино чинь юу билээ, нохойтой 4-н танкчин, нэрнүүдийг нь ихэнхийг нь мартчихсан байна, гоё гоё кинонууд зөндөө гардаг байсан. Маяа зөгий мэдэхүү? ОРТ-р л гараад байдаг байсан шиг санагдаад байна. 

                                                          нохойтой 4-н танкчин
                                                       Банштай зутан

ЗА тэгээд цааш нь нэрлээд байвал Тансан Лам, Деррик, Ошин, Өвөр Монгол дээр гардаг байсан Жинчинь (IP man -гээд орчин үеийн хубилвар нь байдаг) гээд зөндөө л кинонууд байна. Дараа зав гарвал санаж байгаагаасаа гүйцээж бичнээ.





No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!