Friday, November 22, 2013

Муухай хүн

Хэд хоногын омно дотуур байрандаа явжийтал манай байрны нэг танидаг бачка тааралдсанаа: Танай еөрнхийлөгч ёстой гоё шаажийлээ л гэж байна.
Би гайхаад яасан яасан гэнээ гэтэл, мань хун Элбэгээгийн саяхан хойд Солонгост хийсэн айлчлалаараа тэндхийн Ил Сан ч билуу юу ч билээ нэг их сургуульд нь лэкц уншихдаа: Ямарч дарангуйлагч нийгэм мөнх оршдоггуй гэж хэлснийг хаанаас ч юм бэ олоод уншаадхаж, тэгээд надруу чухам л малийтал инээж ирээд л танай Ерөнхийлөгч ёстой гоёо шаасан гэж байна, тэгэхээр би яаж бас яаж дуугай байхав харь элгийн хун манай Е-г магтаад байхад гэж бодоод, цаадах чинь угаасаа бага байхын хоншоортой гар байсиймаа л гэлээ. 

За тэгээд тэр одрийн маргааш нь ч билуу, нэг таньдаг хоол буудаж иддэг Монгол айлдаа ээлжит хоолоо буудчих санаатай худлаа инээс хийгээд шаагаал орлоо. Тэгсэн эхнэр нь Элбэгээгийн нэг лэкц-г тавичихсан узэж гарч байнаа, тэгснээ намайг орж ирэхтэй зэрэгцүүлээл нөгөөдөхнийхөө дууг нь учиргуй чангалаад л сонсож байна шуу. Маний янзыг узэж байна гэдгийг би хар зөнгөөрөө гадарлаж байгаан. Мэнд усаа мэдчээд хэсэг дуугай сууж байгаад, алтан дундажыг баримтлас хийгээл манай экс-Энхбаяр одоогын энэ Элбэгээ хоёр 2-лаа л их мундаг хийсэн зуйлтэй хумуус шуу тиймээ ажааа гээл бөөрөнхийлөс хийгээл шаачлаа. Яг энэ үед хамаагүй буруу зөв шааж болохгүй яагаад гэхээр би чинь айлд хоол буудах гэж байгаа хүн гэдгээ санах хэрэгтэй. Жич, архаг оюутны хүвьд та нартаа зөвлөхөд: Айлд хоол буудах гэж байгаа бол тухайн айлын узэл бодол, сонирхолд нь нийцсэн юм ярьж гэмээ нь олигтойхон хоол бууддаг юм шуу дээ ! Эднийх ер нь улс төртөй амьдрал нь нилээн холбогдсон айл лдаа, тэгээд ч би төгсөх болоогуй байгаа учраас аль ч талаараа сайхан харьцаатай байх нь надад ашигтай. За бүр хадуурах нь буцаад сэдэврүүгээ орьё. Тэгсэн гаднаас хүүхэд нь ороод ирлээ, ээжийнхээ үзэж байгаа юмыг харах гээд өнгийтөл  аниа харин хүүхэддээ чи ийм муухай хүн харж яах гээд байгаан гээд уурлаж байх юм.

Би ер нь улс төр, улс төртөй холбоотой юм ярих дургүй л дээ. Манийг чинь 5-н настай пацаан байхад 90- онд нийгэм шилжиж байлаа, би лав картын барааны үеийг аймаар сайн санаад байдаг юм. Бас тэрнээс жоохон хожуу, талханд бас сүүнд очерлоцгоодог байвшд. Тэр үеийнхэн сайн санаж байгаа байх. Пацаан байхад аав ээж 2 ардчилал энэ тэр гээл нэг юм хоорондоо яриад л байдаг байсан, би тэр үед юугаа ч ойлгохгуй алиа пацаан байсан болохоор тэгэс хийгээд л өнгөрдөг байв.

Надад тэр аниагийн хэлсэн муухай хүн гэдэг үг үнэндээ таалагдаагүй юмаа. 


За за нэг л ядаргаатай пост болчлоо, дутуу чигээр нь ингээд дуусгачий. Уул нь нилээн л юм бичий гэж бодож байсан юм. 

Одоо бидэнд Хангарьд хэрэгтэй байгаа ч гэсэн, би тэр үед ниссэн Хараацайнууд-г одоо ч хүндэлж, талархаж бас бахархаж явдаг бөлгөө !


No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх!