Нэгэн дурсамж- Орцонд
Өнөөдөр орцонд уулзаад зогсож байгаа хүүхдүүд гэж байхгүй болсондог оо.
80-тай оныхны амьдралын багагүй хэсэг тэр тусмаа олон сайхан дурсамж нь
орцонд үлдсэн байх шүү. Охидтой орцонд болзоно (гэрийнхэн нь
гаргадаггүй л байсан хэрэг байх даа), гитар дарж дуулна, уйлна, чимээ
гаргалаа гэж аашлуулна, ус гаргуулж ууна (хэхэ), Q+F=LOVE нтр гэж ханаар
эрээчнэ, жаахан томроод орцонд архи ч ууж үзнэ. Ингээд бодохоор орц
гэдэг хүүхэд залуусын хувьд чамгүй том "нийгэмших талбар" байж шүү.
"Гудамжинд залуус үнсэлцэж харагдахгүй юм" гэж гомдоллодог шиг л...