Манай Монголд ойрдоо "Монгол тулгатны 100 сэдэв" - гэдэг нэвтрүүлэг нилээн сенсааци тарьж байгаан байх. Зарим газар найз нар хоорондоо талцаж маргалдаад зодолдоод авсан ч байх жишээний. Facebook, Twitter - зэрэг social network сувгуудаар энэ нэвтрүүлэгийг л share-лэж нэг нэгнийхээ цөсийг хөөргөж дэвэрцгээсэн улсууд. Бүр цаашлаад зарим нэг хийтэй гарууд нь янз янзийн зураг, эсвэл сүржин үгтэй пост биччихсэн тэрийг нь хэдэн омогшссон нөхдүүд баруун солгойгүй share хийж байх юм.
Өчигдөрхөн нэг USA-д сурдаг бололтой нэгэн Монгол залуугын блог дээрээ бичсэн нийтлэлийг та нартай хуваалцах гэсэн юм. Зарим нэг чухал үг санаанууд дээр улаан өнгөөр тодотгож өгсөн байгаа. Ингээд та нар минь (хэрвээ миний блогыг уншдаг хүн байгаа бол..) уншиж үзээд өөр өөрсдийнхөөрөө тунгааж үзнэ биздээ.
Эх сурвалж: www.0g00.blogspot.com
Блогийн нэр: Блог
Блог хөтлөгч: М.Огоо
Судлаачид ба судалгааны ажил
Саяхан гарсан Монгол тулгатны 100 сэдэв нэртэй нэвтрүүлэг
хамаг амьтаныг талцуулж сайхан хэрэлдүүлж байх шиг байна. Бараг нэвтрүүлгийн
зорилго нь ч тийм байсан байх. Энд гэхдээ нэвтрүүлгийн зөв бурууг бус
нэвтрүүлэгт ярилцлага өгөөд байсан олон янзын “судлаачдын” тухай бичих гэсэн
юм.